7. Том санал

9.1K 606 55
                                    

Би "Убба" гэсээр түүн рүү том нүдлэн харж зогсож байтал 

Тэкён ах инээмсэглэн "Сайн уу Инбинь удаан уулзсангүй шүү"

Тэкён ах инээмсэглэн "Сайн уу Инбинь удаан уулзсангүй шүү"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

 . . . гэсээр өөдөөс ширтэхэд тархин дотор минь байгаа хамаг юм холилдон ёстой л өнгөрсөн одоо ирээдүйгээ ялгахгүй хамаг мэдээлэл тархинд цуглах нь тэр.

Тэкён "Ахлах сургууль төгсөөд уулзаагүй юм байна. Чи огт өөрчлөгдөөгүй байна. Үгүй ээ илүү хөөрхөн болсон байна бас халуухан" гэж хэлээд нүдээ ирмэлээ.

Хацар бага зэрэг улайн "Яалаа гэж дээ, харин ч та л илүү сайхан залуу болсон байна" гэж хэлээд гүнзгий амьсгаа авлаа.

Харин бидний яриаг хаалганы хажуугаас сонсох зогсох Минхи байдгаараа нүдээ томруулсаар "Хэн юм бэ??" гэж амны хайрцгаараа үзүүлнэ.

Тэкён ах "Суу л даа, анх энэ агентлагтай гэрээ хийгээд танилцуулгыг нь харж байсан чинь хуучин байсан моделиуд дунд чиний зураг байхыг хараад маш их гайхсан шүү. Чамайг их ухаантай бас үргэлж хуульч болно гэж ярьдаг байсан болохоор өдийд хуульч болсон байх л гэж боддог байлаа. Францад очоод чамаас холбоо тасраад саяхан солонгост ирэх хүртлээ чамайг хаана байгаа бол? ядаж холоос ч гэсэн царайг чинь харах юмсан гэж их бодож байсан шүү. Гэтэл бурхан надад туслав бололтой чиний зураг энэ агентлагт байдаг бас найз чинь ч гэсэн их тусалсан" гэсээр нөгөө л нэг сэтгэл татам дулаахан харцаараа над руу ширтэнэ.

Би "Харин тийм ээ их сонин тохиолдол байна. Энд таныг сууж байна гэж төсөөлж ч байсангүй" гэж хэлээд сандлаасаа босоод 

"Алхаж үзүүлэх үү? эсвэл ямар нэг сэдэв өгөөд зураг авхуулах юм уу?" гэсээр ярих юм олдохгүй байсан болохоор ажил руугаа ортол

Тэкён ах гараа нүүрнийхээ урдуур саван "Хэрэггүй хэрэггүй, би чиний зургийг харсан тэр мөчдөө л чамайг аль хэдийн ажилд авсан. Сарын дараа Францаас солонгост анх удаа орж ирэх гэж байгаа шинэ үнэртэй усны нээлт болно. Харин чамайг тэр үнэртэй усны нүүр царай болоосой гэж хүсэж байна. Би Францын талтай яриад бүх зүйлээ бэлэн болгосон байгаа. Тэдэнд чи их таалагдсан. Бас чи гэрлэхээсээ өмнө их алдартай байсан юм байна лээ тийм болохоор Францын тал их дуртай хүлээж авсан. Хэрвээ чи зөвшөөрөх юм бол дараа долоо хоногт гэрээгээ хийгээд тэгээд хоёр долоо хоногийн дараа зар сурталчилгааны болон зураг авалтдаа орох байх" гэж хэлэх нь тэр.

/Дууссан/  💍 Чи миний аз жаргал. . .🫀Where stories live. Discover now