4. Хуучин эхнэр

9K 632 36
                                    

Цаг хугацаа гэдэг үнэхээр хурдан юм, өглөө босож хүүхдүүдээ асраад орой тэднийгээ хооллож унтуулаад л ингэж нэгэн хэвийн явсаар сар гаран болсон байна. Миний амьдралын цорын ганц гол дүрээс тусдаа байгаа гол дүргүй амьдралыг бүтээж эхлээд сар гаран бараг л хоёр сар болох гэж байгаа гэдэгт итгэхгүй байна. 

Энэ хооронд хэчнээн их уйлсан билээ. Бас тэр хүнийг ямар их хүлээлээ. Өдөр бүр л хаалга руу ширтэн тэр хүнийг ороод ирээсэй гэж хүлээдэг байсан. Ирэхгүй гэдгийг нь мэдсээр байж л хүлээгээд байдаг. Бүр байнга шүү! магадгүй цааш даа ч гэсэн хүлээсээр л байна байх. 

Миний хувьд гэвэл тэр хүнийг мартах боломж 0% , бүх зүйлс түүнийг минь санагдуулдаг. Ядаж байхад түүний гадаад бөгөөд дотоод бүх зан чанарыг нь хуулсан мэт дуурайсан долоон хүүхэд минь байхад би яаж Ким Жунин гэдэг хүн байхгүй байсан мэт ор тас мартах билээ. 

Одоо бүр хэвлийд минь байх бяцхан үр минь хүртэл түүнийг санагдуулаад эхэлсэн. Яаж вэ гэвэл саяхнаас хордлого өгөөд байгаа. Гэвч анх удаа л жирэмсний ийм хэцүү үедээ ганцаараа байж үзэж байна. Өмнө нь байнга тэр хүн намайг халамжилж бүх зүйлийг минь хийж өгдөг байж билээ. 

Гэтэл одоо тэр минь байхгүй болохоор жирэмсэн байна гэдэг хоёр дахин хүнд болсон мэт санагдаж байна. Ядаж байхад энэ удаагийн хордлого үнэхээр их байгаа. Уг нь бол би нээх их хордлого өгөөд байдаггүй л дээ гэтэл хясаж байгаа юм шиг Жунинаас хол байхаар улам их хордлого өгөөд байх юм. Бие өвдөж ядаж байхад ханиад хүрчихсэн. Би нээрээ таарч дээ, хааяа өөрийгөө дэндүү бүтэлгүй амьтан юм гэж бодох юм.

~~~~~~~~

Хүүхдүүдээ хичээлд нь явуулаад бяцхан Жиминтэйгээ үлдлээ. Манай бяцхан жаал жаран чавганцынхаа ажлыг хийсээр.

Хийх юмгүй уйдаад сууж байтал утас дуугарав. Дугаарыг нь харвал Минхи байв.

Утсаар:

Би: байна уу?

Минхи: байна байна миний найзаар юу байна даа?

Би: Нам тайван даа, хордлого өгөөд эхэлсэн болохоор бие жоохон тийм л байна. Бас сэтгэл санаа ч гэсэн муухан л байна. Уг нь бол ийм үед дандаа Жунин намайг халамжилдаг байсан болохоор. . . *гээд цааш ярьж чадсангүй*

Минхи санаа алдаад: За зүгээр дээ найзаа, бид чинь эмэгтэй хүмүүс. Яс ярих юм бол эмэгтэйчүүд бид чинь эрчүүдээс илүү тэвчээртэй хүмүүс шүү дээ. Миний найз чадна аа, найз нь ажлынхаа зав зайгаар байнга очиж байна за юу

/Дууссан/  💍 Чи миний аз жаргал. . .🫀Where stories live. Discover now