7. Том санал

Start from the beginning
                                    

Ээ Бурхан минь гэж тэр тоглоогүй биз дээ? ийм том боломж ингээд амархан хүрээд ирлээ гэж үү?

Би " 0.О Үнэхээр намайг тоглуулмаар байгаа гэж үү? Францын талд чинь одоо эд мандаж байгаа алдартай моделиуд биш харин би таалагдлаа гэж үү" гэсээр итгэж ядсан даа улам лавшруулан асуулаа.

Тэкён ах "Өөрийгөө дутуу үнэлдэг хэвээрээ л байх шив. Би ахлах сургуульд байхын л чамд хэлдэг байсан биз дээ. Чи өөрийнхөө төсөөлж байгаагаас хэд дахин гайхалтай эмэгтэй гэж... тийм болохоор өөртөө итгэлтэй байж сур бас суу л даа ингээд чамайг зогсоод байхаар чинь надад хэцүү байна сууж байгаад ярилцвал зүгээр байх" гэж хэлэхэд нь би хэт их баярлаад зогсож байгаагаа ч анзаараагүй бололтой эргээд сандал дээрээ суулаа.

Тэкён ах үргэлжлүүлэн "Францын тал цоо шинэ бүтээгдэхүүн болохоор бас л шинэ модельтой гэнэт гаргаж ирмээр байна гээд байсан юм. Нэг ёсондоо одоо алдартай байгаа моделиуд хэрэггүй гэсэн үг л дээ харин чиний тухай тэдэнд хэлэхэд их дуртай хүлээж авсан. Учир нь чи үеийнхэн дотроо л номер нэг байсан бас их өсөх ирээдүйтэй модель байсан юм байна лээ" гэснээ санаа зовсон мэт толгойгоо маажаад 

"Уучлаарай би чамайг Францын талд сайн танилцуулахын тулд хувийн амьдралаас чинь авхуулаад бүгдийг нь судалчихсан" гэж хэлээд гэм хийсэн хүүхэд шиг доош харан харцаа буруулав.

Харин надад ийм том боломж өгөх гэж судалсан байхад би баярлах ёстой тэгээд ч хэр удаан нууж чадна гэж хэзээ нэгэн цагт ах бүгдийг мэдэж л таараа.

Би "Зүгээр дээ, угаасаа нуугаад ч яах билээ" гэж хэлэхэд

Түүний санаа амарсан бололтой хөнгөн инээмсэглэл тодруулаад "Ашгүй дээ чамайг уурлах байх гэж айлаа. Тэгээд чиний тухай танилцуулахад хуучин гялалзаж байсан од бүхэл бүтэн найман жилийн дараа дахин загварын тайзан дээр гарч ирнэ гэвэл жинхэнэ тэсрэлт шинэ залуу моделиудаас ч илүү амжилт олно гэж үзсэн. Бас чи хангалттай их туршлагатай болохоор чамд ч амар байна байх. Тэгээд үзээд алдах уу?" гэж найрсаг санал тавилаа.

Би бүр 100% тэгье тэгье тэгье гэж бодож байсан ч ганц асуудал минь миний бяцханаа байв.

Тиймээс яаж хэлэхээ мэдэхгүй гацсаар "Мэдээж гайхалтай санал байна би зуун хувь зөвшөөрч байна. Гэвч та нарт биш надад нэг асуудал байгаа" гэж хэлэхэд 

Тэкён ах их л гайхсан царайтай над руу хараад "Ямар асуудал??" гэж асуулаа.

Би ч <за за өнгөрсөн зүгээр л хэл Инбинь аа> гэж өөртөө хэлээд ам нээв.

/Дууссан/  💍 Чи миний аз жаргал. . .🫀Where stories live. Discover now