6. Супер залуу

Start from the beginning
                                    

Сэхитэй байх түүнд муугүй санагддаг, яг л оюутан цагийн эрх чөлөөтэй амьдралдаа эргээд очсон мэт... гэвч нөгөө талаараа Инбинь болон хүүхдүүд нь түүнд хэний ч өгч чадахгүй тийм нэг нандин аз жаргалыг өгдөг нь хувиршгүй үнэн юм. 

Сэхитэй бүхнийг хамт хийж, ор дэрний асуудлаас эхлээд л Инбиньтэй хийдэг байсан бүхнээ хийдэг боловч Инбинээс мэдрэх мэдрэмж болон Сэхигээс мэдрэх мэдрэмжүүдийн хооронд тэнгэр газар мэт ялгаа бий. Зүгээр л Жунин одоо өөрт мэдрэгдэх энэ хоёр тэс өөр мэдрэмжийн аль нь түүнд хэрэгтэйг ухаарч чадахгүй байгаа юм.

Жунин хоёр салаа замын алийг нь сонгохоо мэдэхгүй балмагдаж байсан нь саяхан. Эргэлзэж байсан ч Сэхи гэгч шинэлэг замыг сонгосон. Магадгүй энэ зам түүнийг арай бага шаналгах мэт мэдрэмж өгсөн болохоор тэр байх. . . удаан хугацааны дараа тэр анх удаа амиа хичээсэн хэрэг.

Бүгдийг тоохгүй орхиод өөр сонголт хийх гэж үзсэн байтал Сэхитэй байгаа ч гэсэн Инбинь гэх хуучин маш өргөн том зам үргэлж түүний амьдралын нэг хэсэг байсан хэвээр. Мэдээж түүнийг Инбинь гэх өргөн уудам замаар дайрахаас өөр аргагүй болгодог зүйл нь түүний хүүхдүүд. Хүүхдүүд гэх нарийн салаа гоёмсог зам үргэлж тэднийг холбож байгаа цагт Жунин Инбинь хоёр салаад арав хорин жил болсон ч гэсэн бие биеийнхээ хувьд нарийн холбоотой хүмүүс байсаар л байх болно.

Нэгэнт л эцэг эх гэх нарийн нандин холбоогоор уягдсан хүмүүс яаж ч салж, ямар ч хол газар байсан долоон хүүхдүүдийнхээ аав ээж хэвээр л байх болно. Энэ холбоосыг үхэл л салгана гэдгийг мэддэг болохоор Жунин түүнээс ор мөргүй харилцаагаа таслах талаар огт бодож байгаагүй. Тэдний холбоос зөвхөн үхлийн дараа, дахин шинээр төрж байж л ор мөргүй арилах болохоор юм бүхэн дээр хүчээр хандахыг хүсдэггүй гэтэл Сэхи эсрэгээрээ үргэлж түүнийг хүсдэг.Үргэлж Инбинийг Жунины амьдралаас арчиж хаяхыг хүсдэг. Яг энэ асуудал л одоогийн байдлаар Жунинд байгаа хамгийн ядаргаатай асуудал болоод байна.

Жунин ийнхүү хэсэг бодол хийлж байгаад унтлагын өрөөндөө ороход Сэхи цааш хараад хэвтээд өгсөн байв.

Жунин түүний араас нь тэвэрч хэвтээд "Миний сахиусан тэнгэрүүдийн ээж гэж хэлсэн шүү дээ. Би Инбинийг сахиусан тэнгэр гэсэн юм биш харин хүүхдүүдээ сахиусан тэнгэрүүд гэсэн юм. Тэд минь надад ямар чухал гэдгийг чи мэдэж байгаа. Одоо уурлахаа болчих тэгэх үү? хайр нь нөгөө цүнхийг нь авч өгөх үү?" гэж хэлэхэд 

/Дууссан/  💍 Чи миний аз жаргал. . .🫀Where stories live. Discover now