2. Бид хамааралгүй

10.9K 760 56
                                    

Би яахаа ч мэдэхгүй зүгээр дэндүү их багтран цээжээ цохисоор газар өвдөглөн унахад нүднээс урсах нулимс хацар дагах бус харин зүрхийг минь даган урсана. Анх танилцаж байсан тэр сэтгэл татам халамжтай залуугаас юу үлдсэн юм бэ??? одоо зүгээр л ууртай баян эр болж хувирсан байна.

Анх миний бодол, миний саналыг хүндэлж жижиг том гэхгүй бүх асуудлаа хамт даа ярилцдаг байсан сан. Гэтэл одоо бүх шийдвэрийг зөвхөн тэр гаргаж харин би гэдэг хүн хүүхэд асрагчаас өөр хэн ч биш болж хувирсан байна.

Уг нь ийм үед намайг ойлгоод дахиж хүүхэдтэй болмооргүй байгаа тухайгаа илүү эелдгээр тайлбарлаж хэлсэн бол би ч бас асуудлыг шийдэх гарц хайх байсан сан. Гэтэл ийм ааш гаргаад зогсохгүй зүгээр л унтаж жирэмсэн болсон болохоор л гэрлэсэн гэх аймшигтай үг хэлсэн нь намайг бүр ч ихээр галзууруулах гэж байна.

Энэ долоон жилийн хугацаанд тэр миний бүх юм байсан. Би ч бас залуу эмэгтэй, найз нөхөд минь хамт дэлгүүр хэсэж,үсээ янзлуулаад, хумсаа будуулаад л зугаалгаар явж, найз залуустайгаа амраад л ер нь хүссэн бүхнээ хийж байхад би үргэлж л хүүхдийнхээ баастай живхтэй зууралдан нөхрөө гэртээ ирэхийг хүлээж сууж байдаг байсан. Гэхдээ би энэ бүхэнд уурлаж, залхсан үе надад огт байхгүй. Учир нь Жунин тэр чигтээ миний амьдрал байсан болохоор тэр. Хүүхдүүд минь Жунин бид хоёрын эд эс бүрээс салаалан ургасан бяцхан эрдэнэ, аз жаргалууд минь болохоор би хэний ч өмнө долоон хүүхдийн ээж гэж хэлж чаддаг тийм л жаргалтай эмэгтэй байсан.

Гэтэл яг одоо миний ертөнц тэр чигтэй нураад унах шиг л санагдаж байна. Итгэж хайрлаж нандигнаж байсан бүхэн минь зүгээр л тоос шороо мэт замхран үгүй боллоо. Болдог бол яг одоо үхмээр л байна. Гэвч хэвлийд минь бойжих бяцхан үр минь бас миний амьдралыг гэрэлтүүлэх долоон сайхан хүүхэд байна. Ийм байхад би үхэх эрхтэй гэж үү? мэдээж үгүй! үхмээр байсан ч шүд зуун тэвчих хэрэгтэй.

================

Зохиолчийн талаас:

Ганцхан шөнийн дотор царай алдчихсан мэт гундуу харагдах Жунин дахин, дахин санаа алдсаар гэрийнхээ зүг хөлөө чирэн чимээгүйхэн алхана.

Машинаар биш явганаар алхан ирэх түүний алхаа, гадаад төрх гүн бодолд автсан байгааг илтгэж байв.

Хааяа нэг өөдөөс нь ирэх хүмүүстэй бараг л мөрлөх шахан зөрөх ба зарим омогтой нэг нь түүнийг заамдаж аван уурлахад тэрээр тоосон шинжгүй өөдөөс нь гөлийх нь түүний ухаан санаа хаа нэгтээ ниссэн мэт хол байгаагийн дохио гэлтэй.

/Дууссан/  💍 Чи миний аз жаргал. . .🫀Where stories live. Discover now