2. Бид хамааралгүй

Start from the beginning
                                    

Тэнгэр нуртал санаа алдах Жунин гэрийнхээ үүдэнд бараг л ирж байснаа сүнс сүг харсан мэт л зог тусан тэр дороо зогсов.

Хэдэн хором ямар ч хөдөлгөөн хийсэнгүй урагш харан таг гөлөрч байсан тэрээр гэнэт л бачуурсан мэт амьсгаа нь дээшлэн хөмсөг нь зангирсаар зогсож байснаа ". . .Би энд ямар чөтгөрөө хийж байгаа юм бол?. . ." гэж  шүд зуун ууртай хэлээд нударга зангидан цааш алхлаа.

=================

Инбиний талаас:

Кай (дотно хүмүүс нь түүнийг Кай гэдэг юм) гэрээсээ яваад долоо хонолоо. Түүний хэлсэн үгс бүгд үнэн байсан бололтой тэр үнэхээр надаас салсан юм шиг байна. Ядаж хүүхдүүд яаж байгаа тухай ч ганц залгаж асуусангүй.. . .Үнэхээр л би болон миний хүүхдүүд түүний хувьд амьдралын садаа төдий байсан бололтой.

Дэндүү гомдолтой байна. Уйлмаар байгаа ч өдөр бүр уйлсаар байгаад нулимс хүртэл дууссан бололтой, зүгээр л зүрх өвдөж байна.

Хүүхдүүд өдөр бүр аав хаана байгаа юм?? аавыгаа санаад байна, ямар ажил гэхээрээ ийм их уддаг байна аа?? аавынхаа ажил дээр очъё тэгэх үү? гээд учир мэдэхгүй хүүхдүүд минь өдөр шөнөгүй надаас аавыгаа нэхэж бяцхан Жимин бол орой болохоор л аав дээрээ очмоор байна гэж уйлдаг болсон. Угийн сэтгэлийн дарамттай байгаа дээр минь хүүхдүүд бас хямраад байхаар яах ёстойгоо мэдэх юм алга.

=====

Жимин "ЭЭЖЭЭ ЭЭЖЭЭ" гэсээр гэрээр нэг орилно.

Миний эрдэнэ л ээжийгээ инээлгэх юм даа. Хүүгийнхээ цовоо дууг сонсоод өөрийн эрхгүй инээд алдсаар "Яасан ээжийн үр?" гээд хүү дээрээ очиход тэврүүлэх гэсэн бололтой гараа дээш өргөөд  өөдөөс минь инээнэ.

Хүүгээ дээш өргөн бумбагар том хацар дээр нь үнсэхэд, хүү минь хацраа хонхойлгон малийсаар "Ээжээ би аавыгаа санаад байх юм, аав хэжээ их үү?" гэж асуугаад нүүрээ хүзүүнд минь наахад дахиад л нулимс цийлгэнээд ирлээ. Юу ч ойлгохгүй энэ бяцхан амьтанд чинь би юу гэж хэлэх болж байна аа. . .

Би "Аав нь зөндөө их ажилтай байгаа болохоор одоохон доо арай л ирж чадахгүй" гэж хэлэхэд өөрийн эрхгүй нулимс хацар даган урслаа.

Ээжийгээ уйлахыг харсан бяцхан хүү минь нүдээ эргэлдүүлсээр хэрдээ л сандарч байгаа бололтой өөдөөс харж байснаа "Ээжээ чи ч гэсэн аавыг санаад уйлаад байгаа юм уу??" гээд бяцхан гараараа нулимсыг минь шудраад хацар дээр минь шүлстэй уруулаа наан үнслээ.

/Дууссан/  💍 Чи миний аз жаргал. . .🫀Where stories live. Discover now