1. Би жирэмсэн

25.7K 886 73
                                    

Сайн байцгаана уу? 2016 онд анх бичигдэж байсан Кайбинь цувралын хамгийн анхны өгүүллэг болох "Чи миний аз жаргал" өгүүллэгтээ бяцхан засварууд оруулаад дахин нийтэлж эхэлж байгаа юмаа.

Тухайн үед шинэхэн бичээч байсан тул үйл явдлын дараалал ба тайлал хэсгүүд зарим нь жаахан ойлгомжгүй гаргасан байсан. Тиймээс үндсэн утга санаа үйл явдалд нь өөрчлөлт оруулахгүйгээр өмнөх алдаатай хэсгүүдээ жаахан засварлаад оруулж байгаа шүү^^

=================

Зохиолчийн талаас:

"Захирлаа, энэ удаагийн төсөл дээр-" хэмээн нарийн бичиг тайлбар хийж байх зуур Жунины утас "Дон Дон" хийн дуугарсаар зурвас ар араасаа ирж байгаа нь тодорхой болов.

Нарийн бичгийнхээ ярианд анхааран сууж байсан Жунины анхаарлыг тасралтгүй дуугарах утасны чимээ сатааруулах нь тэр.

Бага зэрэг залхсан байдалтай утсаа аван зурвасыг шалгав. Зурвас уншсан даруйдаа хөмсөг нь зангиран уурласан төрхтэй болох аж.

Гэвч утас "Дон Дон" хийн дуугарсаар, зурвас огтоос тасарсангүй.

Тэвчээр нь алдарсан мэт "Хараал идсэн н***!!" хэмээн хараасаар гар утсаа тас хийтэл хананд савж орхилоо.

Нарийн бичиг сандран "За-За-Захирлаа. . .. т-та зүгээр үү?" гэж арай ядан асуухад

Жунин хариугүй дэлбэрэх гэж байгаа мэт л ууртай харагдсан ч өөрийгөө барин "Би зүгээр дээ. Ганцаараа байх хэрэгтэй байна. Одоо гарч бай" гэж хэлэхэд нарийн бичиг ч элдэв зүйл шалгаасангүй шууд гарав.

Өрөөнд ганцаараа үлдсэн хойноо ч уураа тэвчих гэж хичээж байгаа Жунин ширээ рүүгээ гараа атган хэд хэдэн удаа хүчтэй цохисноо "Зүгээр дээ, зүгээр. . . .бүх зүйл зүгээр" гэж өөртөө хэлэх мэт амандаа бувтнана.

=====================

Инбиний талаас:

Жимин "ЭЭЖЭЭ ЭЭЖЭЭ"

Би "Яасан бэ?? ээж нь хоол хийж байна шүү дээ" гэсээр гал тогооноос ориллоо.

Жимин дахиад л "ЭЭЖЭЭ ЭЭЖЭЭ" орилсоор

Би зочдын өрөө рүү ороход хүү дэндүү эгдүүтэй царай гаргасаар

Би зочдын өрөө рүү ороход хүү дэндүү эгдүүтэй царай гаргасаар

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
/Дууссан/  💍 Чи миний аз жаргал. . .🫀Where stories live. Discover now