43. Чүэ Жунсан

221 37 10
                                    

Хаан эзний өргөө

Халуун рашаан руу явахаас өмнө тохиролцсоны дагуу Жон түшмэл хаан эзэнд бараалхахаар иржээ. Тэр хаан эзэнд эцсийн шийдвэрээ хэлэх ёстой. Хаан эзний хүн болох уу эсвэл энгийн албат хэвээрээ үлдэх үү гэдэг сонголтоо тэр хэдийн хийсэн байв.

Хаан эзэн "Тэгээд Жон түшмэл та хариугаа гаргасан уу? Татварын яамыг байгуулж, 14 жилийн өмнөх хаан эцгийн хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан татварын бодлогыг бодит болгоход надад туслах уу?" хэмээн тодорхой асуухад Жон түшмэл өмнө нь уулзсан шиг хөнгөн зан гаргалгүй буурь заан, төв царайлан суух аж. Энэ л түүний жинхэнэ төрх.

Жон түшмэл "Хаантаан, мөхөс надад нэг болзол байна" гэхэд хаан эзэн хөмсөг зангидан

"Болзол гэнэ ээ" хэмээн хэлээд хөнгөн инээвхийлснээ "Жон түшмэл та надад таалагдаж байна. Хэл л дээ" гэхэд Жон түшмэл

"Татварын яамны дэд сайд байсан Хан Дунсогийг эргэн албанд нь дуудаж өгнө үү" гэх нь тэр.

Хан Дунсог гэх нэрийг сонссон хаан эзэн хэдийн Юнгигийн гарт үхсэн ч байж магадгүйг нь мэдэх ч нүдээ нарийсган түүнээс "Яагаад?" хэмээн асуув.

Хариуд нь Жон түшмэл "Татварын сайд агсан Рюү Жүнилийн дор татварын хуулийг батлахаар ажиллаж байсан хүн. Туршлагатай бөгөөд мэдлэгтэй хүн бидэнд хэрэгтэй. Түүний судалж, бичиж байсан зүйлс бичгийн өргөөнд зарим нь үлдсэн байсан. Тэдгээрээс харахад тэр хүн Татварын яамыг шинэчлэн байгуулж, таны зорьж буй татварын хуулийг батлахад нэн чухал хүн гэж мөхөс би бодож байна" гэхэд нь хаан эзэн

"Жон түшмэл та өөртөө итгэлгүй байгаа хэрэг үү?" гэж асуухад Жон түшмэл эргэлзэлгүйгээр

"Үгүй ээ, харин хэт итгэлтэй байдал минь ус болохвий гэж эмээж байна. Мөн мөхөс миний туршлага бага. Дэргэд минь зөвлөх хүн хэрэгтэй" гэвэл хаан эзэн

"Би түүнийг албанд нь буцаан дуудах зарлиг гаргаж болно. Гэхдээ 14 жилийн өмнө усанд хаясан чулуу шиг сураггүй болсон хүн гэнэт зарлиг буулгалаа гээд гарч ирэхгүй л болов уу?" хэмээн хэлэхэд Жон түшмэл

"Одоо хаан эзэн танаас хүсэх мөхөс миний хүсэлт үүнтэй холбоотой юм" гэхэд хаан эзэн мушилзсаар

"Ахиад бас хүсэлт байгаа байх нь ээ. Тэгээд хэл л дээ" гэхэд Жон түшмэл

"Мөхөс би түр хугацаагаар албанаасаа чөлөөлөгдөж, түүнийг хайх бодолтой байна. Тэр зууртаа ард олны дунд судлах зүйл ч бас бий" гэвэл хаан эзэн хэсэг зуур бодолхийлээд

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 08 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

[ONGOING] Love and War |KTH|Where stories live. Discover now