20. Хэрээ

263 31 3
                                    

Хааны өргөө

Их тайган "Эрхэм дээдсээ, их тайган байна" гэсээр орж ирэхэд өргөх бичиг уншиж суусан хаан эзэн дараагийнх нь айлтгалыг сонстлоо түүнд анхаарал хандуулсангүй. 

"Эрхэм дээдсээ, их хатны өргөөний худгаас үхсэн хэрээ гарсан байна" гэхэд л сая хаан эзэн өргөх бичгээс харц салган, их тайганы зүг хөмсөг зангидан харав. 

"Хэрээ гэнэ ээ?" гэж лавлах мэт асуухад их тайган 

"Тиймээ, эрхэм дээдсээ. Нэг авхай ус авах үед хэрээ гарч, тайганууд одоо худгаас гаргаж байгаа гэнэ" хэмээн айлтгахад хаан эзэн гүн гэх чинь санаа алдаад, хэсэг зуур бодол хийлснээ 

"Их тайгаан, миний бодож байгаа зөв үү?" гэхэд их тайган хааны учир битүүлэг асуултыг ойлгосон бололтой 

"Мөхөс би ч бас хэн нэгэн зориудаар хийсэн болов уу гэж таамаглаж байна" гэхэд хаан эзэн уртаар амьсгаа аваад босон 

"Хатны өргөө рүү явцгаая" гэсээр өргөөнөөс яаран гарлаа. 

Их хатны өргөө

Их хатан "Худгаас үхсэн хэрээ гарч ирэх нь миний бодож байгаагаас ч ноцтой зүйл бололтой, тийм үү" гэж Пак ахайтан болон Хунжу нарын байр байдлыг ажигласаар асуухад Хунжу доош суун 

"Хатан та энэ цуу ярианы талаар сонсож байгаагүй хэрэг үү?" хэмээн ихэд болгоомжлонгуй асуухад их хатан 

"Түрүүчийн хэрэг явдлаас болоод ордон даяар намайг галзуу солиотой гэсэн цуу яриа тархсан. Тэрэнтэй холбоотой хэрэг үү?" гэхэд Пак ахайтан 

"Магадгүй тэр цуу яриатай холбох гэсэн байх" гэхэд их хатны хөмсөг зангиран 

"Наадах чинь юу гэсэн үг юм?" гэж асуухад Пак ахайтан 

"Их хатны өргөөний худгаас үхсэн хэрээ гарах нь муу ёр гэдэг, эрхэм дээдсээ" гэхэд хатны нүд томрон 

"Муу ёр гэнэ ээ" хэмээн уулга алдав. 

Пак ахайтан "Ёнжү хааны үед болсон нэг хэргээс болоод үүнийг муу ёр гэлцэх болсон юм. Тухайн үед Ёнжү хаан нэг дууч эмд ухаанаа алдаж, татвар ахайтан болгосон гэнэ. Гэтэл төд удалгүй бүр бага хатан болгочихож. Дууч эмд оролцохгүй хэрэг гэж үгүй бөгөөд яваандаа хаан эзний төрийн шийдвэрт ч нөлөөлөх болж л дээ. Цэцэн цэлмэг их хатан нь хаан эзний дорд дууч эмийн үгээр төрийн хэргийг удирдаад байгааг хатны хувиар хаан эзэнд анхааруулахад хаан эзэн дууч эмийн ятгалгаар их хатан болон гэр бүлийнхнийг нь төрийн эсэргүүн гэж зарлаад цаазаар авсан гэдэг" 

[ONGOING] Love and War |KTH|Where stories live. Discover now