21. Хэргийн бүртгэл

261 30 5
                                    

И хатан "Үнэндээ Инсон хатан надаас гэр бүлд нь тохиолдсон хэргийн талаарх тэмдэглэлийг байцаан шийтгэх яамны хэрэг бүртгэлээс олж өгөхийг гуйсан юм" гэхэд их хатны царай хувхай цайж, хөмсөг нь өөрийн эрхгүй зангирав. Тэгэхдээ тэр хааны номын өргөөнөөс олсон өмнөх их хатны захидлыг саналаа. 

"Гэр бүлийнхээ талаарх тэмдэглэлийг ол. Тэгвэл чи юу хийх хэрэгтэйгээ ойлгоно."

Тухайн үед гэр бүлийн тэмдэглэл гэж чухам юуг хэлээд байгааг ойлгоогүйгээс гадна бодох ч сөхөөгүй маш олон хэрэг болж өнгөрснөөс тэр бараг л энэ үгсийг мартах дөхөж. 

Их хатан гайхсан басхүү итгэж ядан "Гэр бүлийнх нь талаарх тэмдэглэл гэнэ ээ" хэмээн лавшруулан асуухад И хатан толгой дохин 

"Мөхөс миний авга ах бол байцаан шийтгэх яамны сайд. Тиймээс их хатан мөхөс надаас тэмдэглэлийг олж өгөхийг хүсч байсан. Их хатны гуйлт тул би хэрэг бүртгэлийн түшмэлийг аргалж байж тэр тэмдэглэлийг их хатанд олж өгч байсан юм. Гэхдээ тэр үед бие давхар байсан их хатан түүнээс хойш нэг л зүйлд сэтгэл нь зовоод байх шиг болж, өөрийн биеийг огтхон ч хайхрахаа больсон. Хэрэв тэр тэмдэглэлийг олж өгөөгүй байсан бол их хатан өөрийн биеийг тэгтэл нь дордуулахгүй байсан байх" гэж хэлэхэд нь их хатан 

"Тэр тэмдэглэлд юу гэж бичсэн байсан юм бэ?" хэмээн асуухад И хатан толгой сэгсрэн 

"Өршөөгөөрэй, хатантаан. Мөхөс би мэдэхгүй ээ. Ердөө их хатанд олж өгсөн төдий" гэхэд их хатан санаа алдан ямар нэгэн юм бодох шиг гөлрөх аж. 

Тэргүүн сайдын хэлснээр бол гэрт нь дайрч орсон этгээдүүдийг олж, цаазын ялаар шийтгэсэн. Хэргийн эзнийг олж, зохих ялыг нь үүрүүлсэн байхад дахин хайж, тэгээд бүр өөрт нь тэмдэглэлийг олох тухай захиж үлдээсэн нь ямар нэгэн буруу юм тэр тэмдэглэлд бичигдсэнийх гэдэг нь тодорхой. 

Ийнхүү бодлогоширон суусан их хатныг И хатны гайхсан бололтой асуулт бодит байдалд эргүүлэн татлаа. 

"Та зүгээр үү? Би буруу зүйл ярьчихсан уу?" 

Их хатан толгой сэгсрэн "Үгүй дээ. Зарим нэг зүйлс хачин санагдаад л" гэснээ инээмсэглэн "И хатан тантай ярилцах их сайхан байна. Хэрэв та дургүйцэхгүй бол энд надтай хамт цай ууж байхгүй биз. Таны хэлснээр хүйтэн хөндий ордонд надад хань болооч гэсэн гуйлт гэх үү дээ" гээд хариу хүлээх шиг И хатан руу ширтэхэд И хатан өнөөх л төв царайгаа гаргасаар 

[ONGOING] Love and War |KTH|Where stories live. Discover now