26. Өрсөлдөгчгүй

284 34 7
                                    

"Жин ханхүү, хатантаан".

"Ааваа---"

Их хатан, Жин ханхүү хоёрыг цочоосон хүн нь тэргүүн сайд байжээ. Тэдний чухалчлан ярихыг анзаарсан тэргүүн сайд хөмсөг зангидсаар доош бөхийн "Ханхүү амгалан морилж явна уу? Чин гүрнээс ирсэн гэж дуулсан ч уулзаагүй юм байна. Мөхөс намайг өршөөгөөрэй" гэхэд Жин ханхүү

"Би ямар ордонд ойр ойрхон ирэх биш. Тэгээд ч төрийн хэргээс хол хөндий байдаг надад тэргүүн сайдтай уулзах хэрэг гарна гэж үү?" гэвэл тэргүүн сайд

"Ойр ойрхон ордонд ирдэггүй хэр нь ганц удаа ирэхдээ их хатантай уулзвал ордны албатуудад буруугаар ойлгогдоно. Цуу яриа амархан тархана шүү дээ" гэхэд их хатан

"Ааваа---" гээд үг хэлэх гэхэд нь Жин ханхүү дундуур нь орон

"Их хатнаас асуух зүйл гараад ирсэн юм. Хүссэн хариултаа авчихсан тул би ингээд явъя даа" гэчихээд ёжтой инээмсэглэсээр тэргүүн сайдын хажуугаар зөрөн өнгөрөв.

Их хатан "Хунжу, цай авчир" хэмээн тэргүүн сайдыг дагаж орж ирсэн Пак ахайтан, Хунжу хоёр руу харан хэлээд "Та суугаач. Цай ирэхээр тухтай ярилцацгаая" гээд ширээ рүү заалаа.

Тэд ширээнд суумагц тэргүүн сайд "Хатантаан, Жин ханхүү тантай уулзахыг хүссэн ч та татгалзах хэрэгтэй. Хэдий цуцлагдсан ч гэлээ та хоёрын багад тавьсан сүйг хүн бүр л мэднэ. Хэл ам дагуулахын л нэмэр" гэхэд их хатан цай аягалангаа

"Ойлголоо. Таны хэлснийг санаж явна аа. Ханянд ахин хүн амины хэрэг гарсан гэж сонссон. Таны ажил улам бүр л ихсээд байх юм даа" гэхэд тэргүүн сайд

"Хатан та тэр явдалд сэтгэлээ чилээх хэрэггүй дээ. Хэрэгтнийг удахгүй барих болно оо. Харин худгаас хэрээ олдсон хэргийг хатан та шийдсэн гэж сонслоо" хэмээн хэлэхэд хатан инээмсэглэн

"Та бас намайг хэрэгтнийг олж шийтгэсэнгүй гэж зэмлэх гээ юу?" гэхэд тэргүүн сайд толгой сэгсрэн

"Үгүй дээ. Хойшид болгоомжтой бай л гэж хэлэх гэж ирсэн юм. Ордонд аюултай гэдгийг энэ хэрэг танд ойлгуулсан байх" хэмээн хэлэхэд хатан толгой дохин, цай уулаа.

Тэргүүн сайд хатны цонхигор царайг анзааран "Ханхүүтэй юу ярьсан болоод таны царай ингэтлээ цонхийчихсон байдаг билээ" гээд цайнаасаа балгахад их хатан зогтусан хэсэг суув.

Тэгснээ ууж байсан цайгаа ширээнд тавиад "Үнэндээ ханхүү надаас яагаад өөртэй нь уулзаснаа санахгүй байгаа талаар асуусан" гээд тэргүүн сайд руу харахад тэр хөмсөг зангидан

[ONGOING] Love and War |KTH|Where stories live. Discover now