39. Хунам

183 29 5
                                    

Их цуваа

Үүр цайх дөхөж, хаан эзэн болон их хатныг дагалдан цуваанаас салах хүмүүс бэлдэж эхлэхэд Пак ахайтан их хатны байрлаж буй асар руу орвол их хатан аль хэдийн түүний бэлдэж тавьсан энгийн ханбугийг өмссөн байлаа.

"Хатантаан, та шөнө нойрсоогүй хэрэг үү?"

Пак ахайтан нойрссон шинжгүй бодолд автан суух их хатанд санаа зовон ийн асуулаа.

"Хаан эзэн яагаад гэнэт Хунам руу явах гээд байгаа шалтгааныг бодсоор байгаад нэг мэдэхэд үүр цайх дөхчихөж. Тэгэхээр нь таны бэлдэж тавьсан ханбугийг өмсчихлөө"

Хатны үгэнд Пак ахайтан гүнзгий амьсгаа аван түүнд дөхөөд "Хаан эзэн Хунам руу явах гээд байгаа нь арай таны талаар сэжиг авсан зүйл байгаа юм биш байгаа" хэмээн болгоомжлонгуй хэлэхэд их хатан 

"Харин л дээ. Гэхдээ хаан эзэн ч бас Юнги гэдэг хүнийг хайж байгаа. Тэр хүн хэн ч байлаа гэсэн Инжоны бичсэн захидлаас үзвэл манай гэр бүлийн хэргийн талаар ямар нэгэн зүйл мэдэж байгаа нь тодорхой. Тэгэхээр хаан эзэн Юнгигийн талаар судлах явцдаа сэжигтэй зүйл гарсан тул тодруулахаар явж ч байж болно" хэмээн өөрийн таамгаа хэлэхэд Пак ахайтан

"Хэрвээ тийм бол бид зүгээр л хаан эзний хэлснээр байж байгаад л буцахад ямар нэгэн асуудал гарахгүй биш гэж үү?" гэв.

Их хатан гүнзгий амьсгаа аваад "Гол асуудал нь би. Муу совин татаад байна" хэмээн хэлээд цээжээ дарлаа. 

Хунам

Хаан эзэн, их хатан хоёр цөөн хэдэн бараа бологчдын хамтаар Хунамд байрлах газраа иржээ. Тэднийг дагалдаж яваа хүмүүсийн их тайган, Пак ахайтан, Хунжу гурваас бусад нь зэвсгийн эрдэмдээ гаргууд хааны торгон цэргүүд байлаа. 

Пак ахайтан сүйх тэрэгний үүдийг сөхөхөд их хатан бууж ирэн эргэн тойрноо харваас нэгэн томоохон өргөөний арын хаалганы гадаа тэд иржээ. Тэднийг тоссон хүн нь бүсгүй хүн байх агаад илд агссан нэгэн эрийг дагуулсан байлаа. 

Бүсгүй "Хаан эзэн болон их хатны амгаланг айлтгая" гэхэд их хатан түүний хэн болохыг гайхна. 

Улаан хүрэн өнгийн ханбуг өмсөж, үсээ даруухнаар шуусан Увол эзэгтэйг харсан хаан эзэн "Ердийнхөөсөө өөр харагдаж байна шүү" хэмээн хэлэх нь тэд бие биеэ мэддэг бололтой гэх таамгийг их хатанд төрүүлэв. 

[ONGOING] Love and War |KTH|Where stories live. Discover now