28. Сорвитой алуурчин

192 27 4
                                    

Жин ханхүүгийн гэр

Шөнийн тэнгэр бөртийх ч үүлгүй тунгалаг. Саран авхай орчныг гэрэлтүүлж, тэнгэрт түгэх одод үзэсгэлэнтэй. Жин ханхүү өргөөнийхөө асраас дээш тэнгэр рүү харах ч нүд нь аниатай байх нь түүнийг ямар нэгэн юм бодож байгааг илтгэнэ.

"Жунсан, би дүүтэй чинь уулзсан. Чиний өөрөөсөө ч илүү хайрладаг байсан Инсон. Үнэхээр үзэсгэлэнтэй, ухаалаг нэгэн болж өссөн байна лээ"

"Ханхүү---" хэмээх Жиминий дуу түүнийг бодлын чанадаас салгалаа.

Жин ханхүү гүн гэх чинь санаа алдаад, эргэж харан "Ирчихээ юу? Тэгээд ямар нэгэн зүйл олж мэдэж чадав уу?" гэж асуухад Жимин

"Юнги гэх нэртэй хэд хэдэн хүнийг олсон ч өмнөх их хатантай холбоотой байх ямар ч боломжгүй байна. Харин нэг хачин юм олж мэдлээ" гэхэд Жин ханхүү үл ялиг хөмсгөө зангидаад

"Юу юм?" гэхэд Жимин

"Ордны торгон цэргийн захирагч Ким Намжүний хүмүүс ч бас Юнги гэх хүнийг хайж байна лээ" гэхэд нь Жин ханхүүгийн хөмсөг улам бүр зангиран

"Ким захирагч хааны тушаалгүйгээр ямар нэгэн зүйл хийнэ гэж байхгүй дээ. Тэгвэл---" гэхэд Жимин

"Бас ордны гадна өмнөх их хатантай холбоотой байсан хүмүүсийг судлаад байх шиг байсан" гэхэд Жин ханхүү санаа алдсаар

"Хатны хэлснээр бол номын өргөөнөөс авсан захидлаа шатаачихсан. Тэгвэл хаан эзэн Юнги гэх нэгний талаар яаж мэдсэн байх вэ? Яахав,өмнөх их хатнаас мэдсэн байж болох ч хаан эзэнд хэлсэн бол хатанд тэгэж нууцлан захидал бичих ямар шаардлагатай гэж. Тэгээд ч хэлсэн бол хаан эзэн Юнгиг хайх ямар ч шаардлагагүй шүү дээ" хэмээн өөртэйгөө ярих мэт хэлэхэд Жимин

"Миний бодлоор хаан эзэн захидлыг уншсан байх" гэхэд Жин ханхүү түүнтэй санал нэг байгаа бололтой

"Магадгүй тийм ч байж болно" гэснээ гүнзгий амьсгаа аваад "Ямартай ч үргэлжлүүлээд Юнгиг хай. Ким захирагчид яасан ч сэжиг авхуулж болохгүй шүү. Нийслэлд гараад байгаа хүн амины хэргээс болоод Юнгиг хайх Ким захирагчийн эрч суларсан байгаа байх. Яадаг ч байсан бид түрүүлж олох хэрэгтэй" гэхэд Жимин толгой бөхийгөөд

"Мэдлээ, ханхүү" гээд өргөөнөөс гарлаа.

Дууч эмсийн хүрээлэн

"Юү сайдад ийм сайхан баярт явдал тохиолдоод байхад нэг шөнө ханатлаа сархад уусан ч яах вэ дээ. Тийм биз дээ. За, алив барьцгаая". 

[ONGOING] Love and War |KTH|Where stories live. Discover now