22. Хоёр дах таамаг

245 29 6
                                    

"2 хоногийн дараа бага үдэд ахын байгаа газар уулзацгаая.

                                          ИНСОН"

Жин ханхүү товчхон бичсэн захидлыг буруу уншсан байлгүй гэж өөртөө хүртэл итгэж ядан, дахин дахин уншсан ч захидалд бичигдсэн үгс зөв байсан юм. Хэдийн тэнгэрт заларсан их хатны нэр бичигдсэн нь ханхүүгийн дотрыг сэртхийлгэнэ. Хэн нэгэн түүний нэрээр түүнд захидал илгээлээ гэж ханхүү бодох хэдий ч өөр нэгэн таамаглал нь үнэн байхвий гэхээс тэр эмээж байсан юм. 

Хэрэв түүний таамаг зөв байвал яах вэ? Шөнөжин бодсон бодол нь үнэн байвал яах вэ?

Магад өөр нэгэн Инсон хатны нэрээр түүнд захидал илгээсэн байвал хэрэг илүү хялбар шийдэгдэх юм шиг түүнд санагдана. 

Ханхүүгийн царай хачин болохыг анзаарсан даамал "Ханхүү, захидалд ямар нэгэн асуудал байна уу?" гэхэд л Жин ханхүү сая бодлоосоо салан, өнөөх хүүгийн өмнө зэрэгцэн суугаад 

"Чи хэний зараалаар энийг надад авчирсан юм бэ?" гэж асуухад хүү толгой сэгсрэн 

"Хэн гэдгийг нь мэдэхгүй ээ. Тэр эгч намайг танд энэ захидлыг хүргэж өгч чадвал эгчийн минь эмний мөнгийг өгнө гэсэн юм" гэж хариулахад ханхүү

"Эмэгтэй хүн байсан хэрэг үү?" гэж лавлан асуувал хүү толгой дохилоо. 

Ханхүү "Залуу бүсгүй байсан уу? Эсвэл ээжтэй чинь ижил насны хүн байсан уу?" 

Хүү ханхүүгийн өргөөний хүмүүсийг тойруулан харж байгаад нэлээд нас тогтсон эмэгтэй дээр харц нь хэсэг тогтоод, ханхүүд хандан "Ээж минь өнгөрчихсөн болохоор насыг нь би мэдэхгүй" гэснээ эргэн нөгөө эмэгтэй рүү заан "Гэхдээ тэр эгчтэй ойролцоо байх. Залуу авхай л лав байгаагүй" гэв. Өлөн зэлмүүн, хүнд хэцүү амьдрал нь түүнийг насандаа баймгүй хэрсүү болгожээ. 

Ханхүү инээмсэглэн "Баярлалаа" гэж толгойг нь илээд "Даамлаа, хүүг гэрт нь хүргэж өгөөд эгчийг нь отчид үзүүл" гэхэд даамал нь хүүг дагуулан, гарахаар зэхлээ. 

Ханхүү өөрт нь захидал илгээсэн нэгэнтэй түргэхэн уулзахыг хүсэх тусам хоёр хоног гэдэг түүнд 20 жил шиг удаан санагдана.

Гэхдээ түүний сэтгэлийг ахин нэг зүйл хоёрдуулж байсан нь ахын байгаа газар гэж чухам аль газрыг хэлсэн нь байлаа. Ах гэж Чүэ сайдын хүү Жунсаныг хэлсэн нь мэдээж. Гэхдээ Жунсаны байгаа газар гэвэл түүний хувьд хоёр бий. 

[ONGOING] Love and War |KTH|Where stories live. Discover now