|14|

679 147 17
                                    

"Тэгвэл би...?"

Голыг нь зуран орох түүний үг хэзээ хэзээнээс ч илүүтэй өвтгөж байлаа. Тэр ингэж хэлэхийг хүсээгүй шүү дээ. Өглөөгөө энэ хүнээр эхлүүлж, түүнд хайрлагдаж байгаа тэр л мэдрэмжин дунд амьдрахыг хүссэн байхад.

"Гүг аа, чи энэ хүртлээ яаж тэмцсэн билээ. Би чиний дэргэд байсан байгаагүй-"

"АМАА ТАТ!"

Галзуурсан мэт орилох түүний хоолой Тэхёныг буруу алхам хийснийг нь мэдрүүлэх шиг түүнд айдас хуруулж орхих нь тэр.

Орилох нь битгий хэл чанга дуугаар ч түүнтэй ярьж үзээгүй шүү дээ.

"Зүрхийг минь хэдэн хэсэг татаж хаячхаад Гүг аа гэж дуудахаа боль... заваан амьтан"

Тэгтлээ их өөрөөсөө түлхэж, буцааж боломгүй үгс түүн рүү өчнөөнийг шидчихээд ердөө л ийм үгсэд шархалж байгаа өөрийгөө харааж байлаа.

"Гүг аа..."

"ХАРААЛ ИД! БОЛЬ! БОЛЬ ГЭЖ БАЙНА! МИНИЙХ БАЙЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ЯАГААД ИНГЭЖ ДУУДААД БАЙГАА ЮМ БЭ? ХАРААЛ ИДСЭН БОЛЬ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙНА!"

Хэзээ ч төсөөлж байгаагүй хариугаа түүнээс авахдаа Жонгүг доторх араатандаа автахгүй байж чадсангүй нүд нь улаанаараа эргэлдэж ухаан санаа нь яг л өөр хүнээр удирдуулж байгаа аятай. Яаж ч эрүүл ухаантай байх билээ, амьдралынх нь ганц гэрэл гэгээ түүнийг голж байхад зүв зүгээр байвал харин ч сонирхолтой байна биз.

Өөрт нь ойртох гэсэнд Жонгүг арагш алхан хүсэхгүй байгаагаа шууд л илэрхийлэх агаад нүдээ дарсаар доош сууж

"Ким Тэхён, чи үргэлж ийм байсан. Үргэлж л чиний хувьд юу ч тохиолдсон, юу ч болсон хамгийн сүүлд нь би байдаг. Хэзээ ч намайг яах бол, надад ямар санагдах бол гэдгийг бодож үзэж байгаагүй, зүгээр л зүгээр л... би тийм амархан юм уу? Хөөж явуулчхаад байхад л буцаад ирдэг болохоор.. д-дахиад л намайг хаяж байгаа юм уу?"

Ар араасаа урсан гарч ирэх түүний үгс хурц иртэй хутга адил биенд нь зоогдож, бүхнийг хүлээж авахаар шийдсэн тэрээр ам нээх ч зүрх зориг үлдсэнгүй.

Царайг нь харж зүрхлэхгүй дээ доош харсаар зогссоор байсанд нь толгойг нь нэг зүйл цохин газарт унавал Жонгүг шидсэн бололтой машиных нь түлхүүр байх аж.

"Хараал идэг, гадаа хүйтэн байна..."

Саяхныг хүртэл нулимсаа сайн тэвчсэн байтал, энэ хүртэл эцсийн амьсгаагаа шавхаж өөрийгөө барьсан атал ганцхан энэ өгүүлбэр Тэхёныг нураахад хангалттайгаас илүү байсан юм.

Please be my bride tonightWhere stories live. Discover now