|12|

1.2K 184 12
                                    

Туулайн инээмсэглэл тодруулж байсан залуу хөнгөхөн дуу алдсаар

"Савангийн дуурь, action..?"

Ёжилсон байртай түүний үгийг сонсохдоо Тэхён гайхсан ч хариу үйлдэл үзүүлэхээс ч өмнө аль хэдийн Ихёг тэдний урд ирсэн байлаа.

Анх удаа түүнээс харж буй энэ харц урам хугарсан басхүү шархсалсан. Хичнээн удаа түүнийг өөрөөсөө түлхэхдээ ч мэдэрч үзээгүй энэ хоосон мэдрэмж, хүсэх тусам хясна гэгчээр Тэхён түүнийг шархлуулахгүй гэж байдгаа барсан ч эцэст нь хүсээгүй зүйл нь яг төсөөлслөнчлөн өрнөж байна.

"Ихёг аа-"

Өөрийг нь хөтлөх гар чангарах нь мэдрэгдэхэд, Жонгүг түүнийг татан өөрийнхөө ард зогсоож

"Жаалхүү чинь согтуу байна"

"Хэнийг жаалхүү гээд байгаа юм!!"

Галзуурсан мэт орилох түүний хоолойнд цочирдохдоо Тэхён амаа ч нээж чадахгүй байх бол Жонгүгт үүнээс илүү тайван байсан удаагүй бололтой.

"Хэн юм? Хён энэ залуу хэн юм? Миний найз залууг хөтөлчихсөн ямар новш нь вэ чи?"

Тэд хэн хэн нь буруу зүйл хийж буйгаа мэдэх дээ, амнаасаа ганц ч үг унагахгүй агаад Жонгүг Тэхёнд цүнхээ бариулан

"Түрүүлээд орж бай"

"Би-"

"Тэхён, гэртээ орж бай!"

Дуугаа ч өндөрсгөөгүй хэрнэ шаардсан энэ өнгө. Хүчирхэг энэхүү хоолойнд хэн ч хариу сөрж чадахгүй нь лавтай.

"Хаачих гээд байгаа юм!

Ким Тэхён?

Хён? Намайг битгий орхиж яв л даа"

Араас нь удаа дарааллан сонсогдох хоолой эцэст нь чимээгүй болоход тэрээр аль хэдийн гэрийнхээ үүдэнд ирчихсэн байсан юм.

Нөгөө талд Жонгүгийн амнаас ганц ч үг унахгүй бол Ихёг үнэхээр л чихнээс нь цус булгартал түүнийг харааж байлаа.

"Би чамд анхааруулсан. Надад чамтай ярих зүйл байхгүй гэж?"

Нүдэндээ цийлгэнэх нулимсаа шувтарсаар Ихёг шархалсан сэтгэлээ багахан ч болов хөнгөлөхөөр түүн рүү дайран хамаг хүчээрээ цохиж эхлэх нь тэр.

"Новш минь! ДУУГАРААЧ! ХАРААЛ ИДЭГ. НААД БОХИР АМАА НЭЭ ГЭЖ БАЙНА!"

Цус нөжиндөө хутгалдсан Жонгүг ёжлон инээмсэглэхээс өөр зүйл хийгээгүй нь түүний улангассан ууранд нь улам л тос нэмж буй аятай.

Please be my bride tonightWhere stories live. Discover now