|6|

1.1K 190 98
                                    

"Тэхён бид хэзээний харилцаагаа энгийн байлгах боломжгүй болчихсон, тийм байхад надад худлаа ярих шаардлага байна гэж үү?"

"Яаж чамд итгэх юм?"

Бодож байгаачлан, Тэхён Жонгүгийг хамгаалхын тулд хамаг байдгаа барж байна. Зүгээр л түүний буруу байлаа ч өөрийнх нь амаар сонсохыг хүссэн дээ бүх зүйлээ дэнчин тавьж найз залуугийнхаа өмнө түүнийг өмгөөлсөөр

Тэхёны хэнэг ч үгүй сонсогдох хариунд хэлэх үггүй болчихсондоо амьсгаагаа дарж ядсаар "Тэр хэн болчихоод чи ингэтлээ их хамгаалаад байгаа юм бэ?"

"Түүнийг оролцуулахгүй байлаа ч, дургүй чинь л хүрвэл тэнд очоод галзуу мэт давхиж дараа нь охидтой зугаацдаг талаар сонссон нь бидний харилцаа дуусахад хангалттай шалтгаан биш гэж үү?"

Өөрийг нь ойлгоно гэх найдвараа алдсан Жону гүнзгий амьсгаа авсаар "Жон Жонгүг?"

Харцандаа дооёолсон инээмсэглэл тодруулан мөрөө хавчих Тэхён яг л Жонгүг шиг харагдах агаад Жонугийн хамгийн тэвчиж үл чадах Жонгүгийн зан энэ байсан атал Ким Тэхён яг л хуулчихсан юм шиг түүнийг дуурайж байна.

"Тэр ядуу гуйлгачны юу нь чамд тэглээ их таалагдсан юм бэ дээ?"

Яаж ч туйлдаа хүрсэн түүнийг баян ядуугаар нь доромжлоно чинээ ч бодсонгүй.

"Доодхоороо толгой хийдэггүй нь юм болов уу?"

Ялаа ч нисч байгаа нь сонсогдохоор нам гүм байдлыг Жонугийн инээд таслан

"Тэхён тэнд бүгдээрээ шаалцах гэж л очдог юм. Надад нуугаад байх хүсэл ч алга, таван сар үерхчихээд өөртөө хүргэх ч үгүй үргэлж шалтаг хэлдэг найз залуутай би яах байсан юм бэ?"

"Тэгж их хөл алдаж гүйгээд байгаа Жонгүгийнхаа талаар мэдэх юм уу? Юу мэдэх юм? Ядаж юу хийдэг талаар нь ч мэдэхгүй байлгүй. Тэр гуйлгачин чинь баячуудын өмнө бусадтай зодолдож мөнгө олдог юм! Яг л биеэ үнэлэгч шиг, нохой болтлоо зодолдож зодуулан байж баячуудыг баясгаж түүгээрээ амь зуудаг нэгэн гэж байна!!"

Жонгүгийг юу хийдэг талаар сонсохдоо хэзээ ч төсөөлөлд нь буумгүй зүйл угтан авсан хэдий ч үүнээс илүүтэй нь Жонугийн арчаагүй зан сонирхолыг нь татаж байлаа.

"Өшөө илүүг хэлээч?"

Харц нь ширүүсч нэг ч секунд анивчихгүй түүн рүү харах Тэхён энгийн байдгаасаа тэс өөр байх аж. Үгнээс нь зөрөх л юм бол тасар татаад хаяж чадах Жон Жонгүгын харц одоо Ким Тэхёных болж орхиж.

Please be my bride tonightWhere stories live. Discover now