|8|

1.1K 197 40
                                    

Зүүд нойрных нь эзэн, нулимсных нь дусал болгоныг эзэмших залуу түүн рүү зугуухнаар дөхөж, өөрөөс нь хэдхэн алхамын өмнө зогсохдоо

"Сайн сууж байсан биз дээ?"

Хэзээд зөөлхөн байх түүний хоолой саяхан зогссон нулимсыг нь дахин унагахад бэлэн болгож орхив.

"Юу хийж байгаа юм?"

Анх уулзаж байсан үе шиг ээ түүний хоолой намуухан агаад сонор мялаах аж. Тэхён таван жилийн өмнө барын бамбар мэт архирч байсан бол энэ удаад бүр ч өөрчлөгдөж муурын зулзага аятай л санагдана.

"Улам л хөөрхөн болчихож"

Түүний өнгө аясаар огтхон ч тоглож наадсан шинж байхгүйгээс гагцхүү эрнийлэн хайрлах өнгө аяс л мэдрэгдэнэ. Зүрхийг нь хэдэн хэсэг хувааж орхисон нэгнийхээ нүд рүү ангаж цангасан их хэмжээний хайрыг гуйсан харцаар ширтсээр л

Бяцхан магтаалд нь хариу өгөөгүйд Жонгүг хөнгхөн гэгч нь толгой дохиж

"Цааргалахгүй бол хүргээд өгөх үү, хаашаа явах гэж байгаа юм?"

Хаачих гэж байгааг нь ч мэдэхгүй хэрнэ, эелдэг гэгч нь санал тавих Жонгүг, түүнийг дэлхийн төгсгөл хүртэл хүргэж өгөх байсан ч хамаагүй мэт аашилж байлаа.

"Гэр лүүгээ..."

Хүрэх газраа хэлээд өгсөн нь түүний хүсэлтэд зөвшөөрч байгаатай тэнцэхүйц билээ. Машины хаалга нээж өгснөөр тэд хамтдаа хэсэгхэн ч болов илүү удаан хамт байх боломжоо нээсэн юм.

Замд явахдаа тэд хоорондоо үг ч газар гээлгүй явах агаад нэг нь шөнийн Сөүлийг ширтсээр суух бол өнөөх нь таван жилийн хугацаанд багагүй өөрчлөгдөж насанд хүрсэн том залуу болсон ч яг хэвэндээ байгааг нь гайхсаар.

Машинаа амь шигээ нандигнадаг хүний машиныг бохирдуулахгүй гэсэндээ гутлаа хөнгөхөн сэгсэрч машинд нь сууна, аюулгүй байдал юунаас ч илүү тэрээр Жонгүгийг бүсээ зүүсэн эсэхийг ч сэмхэн шалгадаг хэвээр байв. Хоёр гараа эхэмсэг гэгч нь өвөр дээрээ ачиж, нөгөө хүнээ хүндэлсэндээ утас руугаа нэг ч зүглэдэггүй даруухан, бусдыг гэх сэтгэлээрээ хахаж цацдаг өнөөх л бяцхан залуу огтхон ч өөрчлөгдөөгүй байх нь тэр.

Гэрийнх нь гадаа ирэхэд Жонгүг анх яаж түүнийг үнсэж байснаа, орой болгон гэр лүү нь оруулдаг байснаа, богинохон ч гэлээ машинд нь хамтдаа өнгөрүүлдэг бүхий л дурсамж нь нүднийх нь урдуур зурайн өнгөрөх нь тэр.

"Тэхён-"

"Жонгүг аа, юу бодож ямар зүйл төлөвлөж Солонгост ирэв үү үгүй юу над дээр ирсэнг чинь мэдэхгүй ч, гуйя бодож байгаа зүйлээсээ ганцыг нь ч битгий хий"

Please be my bride tonightWhere stories live. Discover now