|2|

1.1K 195 67
                                    

"Найз залуу чинь хааччихсан юм?"

"Дээр, дээд давхарт хувцасаа сольж байгаа" түүний зөөлхөн хоолой Жонгүгийн сонорыг мялаах аятай сонсогдоно.

"Найз залуугийнхаа арай нүцгэн биеийг харж чадахгүй дээ энд үлдээгүй биз дээ?"

Өнөөх л тохуурхсан, дорд үзсэн өнгө аяс. Өөрөө бүх зүйлээс дээгүүр оршихуй мэт энэ зан авир. Энэ ааш нь Жонугт үргэлж бардам занг нь гижигдэж буй мэт мэдрэмж төрүүлдэг бол Тэхёнд унтааж боломгүй галан дунд алхаж буй аятай санагдах аж. Гэмтэхгүй ч жоохон л удаан байвал өөрийгөө алдах мэт тийм л мэдрэмжинд

"Өөрт чинь ямар хамаатай билээ?" ширүүхэн дуугарах гэж оролдох тэрээр Жонгүгт бяцхан барын бамбар анх удаа архирж үзэж буй мэт л хайр татам байх агаад өөрөө ээж бар шиг мэдрэмж авч байв. Архирах тоолонд зүрх нь хэмнэлээ алдаж, ахин дахин архирахыг нь сонсохыг хүсэх тийм л шунал, өмнө нь түм буман удаа мэдэрч байсан мэдрэмж энэ удаад л бусадтай адилтгаж боломгүй санагдана.

"Жонуг чамайг ганцааранг чиньнь орхиж зүрхэлдэг их бөх зүрхтэн юм аа. Хэн нэгэн булаагаад авчихвал яана?"

Ойлгомжтой, Жонуг яагаад намайг энд авчрахыг хүсдэггүй байсан нь. Доодохоо захирч чадахгүй араатнуудаар дүүрэн байдаг байх нь.

"Уучлаарай юу гэнэ ээ?"

"Наргисан юм даа. Бусдыг нэгэн тийм ч таатай санагдаггүй. Зүгээр л чи их сонирхолтой байсан юм. Жонугийн найз залуу гэхэд"

Түүний үгс их ойлгомжгүй эхлэхдээ цусаа юүлээд ч хамаагүй өөрийн болгомоор байгаа мэт харин төгсгөхдөө дур нь гутсандаа нулимаад хаяж байгаа аятай. Эелдэг хэрнэ ээ хорон үгсээр цэнэглэгдэж бусдыг бодох ч үгүй өвтгөдөг тийм л хүн бололтой Жон Жонгүг.

Утга нь ойлгогдохгүй өгүүлбэр хэлсний үндсэнд Тэхён тансаг бор нүдээрээ хариу нэхэхэд Жонгүг анх удаа нүдээрээ инээмсэглэж

"Чамд сонирхолтой зүйл харуулах уу?"

Хариу ч хэлж амжаагүй хэрнэ гарандаа дулаахан зүйл мэдрэхдээ доош харвал түүнийг гарыг өөрөөсөө ч харамлах мэт зөөлхөн хөтлөх залуу түүнийг хаа нэг тийш дагуулан алхана.

Энэ ганцхан атгалтанд найз залуугаасаа ч мэдэрч амжаагүй яваа халамж мэдрэхдээ Тэхён өөрийгөө гайхаж байсан юм. Болоо ч үгүй зүрх нь дөнгөж танилцсан нэгэнд зориулж догдолсонд өөрийгөө үнэнч биш хэмээн зэмлэнэ.

Please be my bride tonightDonde viven las historias. Descúbrelo ahora