|13|

776 141 31
                                    

Сувдан цагаан сар шөнийн тэнгэрийг гэрэлтүүлэх бол Жон Жонгүгийн өвөрт унтах залуу амьдарлыг нь гялалзуулж байлаа.

Өөрөөс нь болж нулимс унагаасан түүний нүд илхэн хавдсан харагдана. Бурханы бүтээл яаж ч тартагтаа тулсан бусдаас онцгой бололтой. Бүлцийсэн нүднээс нь хүртэл нүдээ салгаж чадамгүй байх гэж дээ.

"Яаж чамайг орхиж явсан юм бол доо?"

Хайртай залуугийнхаа үсийг зөөлөн гэгч нь илсээр ийн шивнэх аж. Нэрийг нь сонсох төдийд л санаж байхад яаж түүнийг тавьж явуулж, энэ олон жил тэссэн юм бол?

Өөрийнхөө гэртээ, өөрийн орон дээрээ унтаж байх ёстой хүн Тэхёныг нойрондоо дийлдсэн байхыг харахдаа шууд л харих шийдвэрээ өөрчилсөн юм. Энгэрт нь хэвтэх сахиусан тэнгэр сэрчихвэл тэр хөөгдөх нь баараггүй ч үүнээсээ айхгүй байгаа бололтой, үсийг нь зөөлхөн илсээр духан дээр нь хэд хэд үнсээд авах нь тэр.

Гэвч түүний нойрсож буй гүнж сэрэхийг хүссэнгүй бололтой, хэд хэд хөрвөөх ч сэрэх шинж огтоос алга.

"Энэ уруулыг чинь үнсчихмээр байгаа ч дараагийн удаадаа хадгалъя, сайхан амраарай бялзуухай минь"

Эцсийн удаа түүний хацрыг шуналтай гэгч нь үнсээд чимээгүйхэн хажуунаас нь бослоо.

Хэзээ хэзээнээс ч илүүтэй тухтай амарсан Тэхён өглөөг ёстой л эрч хүчээ ундруулж эхлүүлэх агаад өглөөний цайгаа бэлтгэх төдийгүй өнөөдөр хамгаалах илтгэлээ эхнээс нь давтах аж.

Тайван өглөөг нь алдагдуулж хаалга тогших дуугаар очвол бодол санааных нь эзэн гартаа уух дуртай гүзээлзгэнэтэй смүүтиг нь барин хүлээж байлаа.

"Сайхан амарсан уу? Миний бялзуухай?"

Чихэр нь дэндсэн нялуун үгэнд нь ярвайсан харцаар хариу барьсан ч энэ төрх нь түүнд хэтэрхий хөөрхөн байгаа бололтой, том гэгч нь мишээсээр уух юм аа сарвайсан юм.

"Өнөөдөр юу хийх юм?"

"Сургууль дээр хийх юм үлдчихсэн"

Хэдийн түүнийг болзоонд урих талаараа бодчихсон байсан ч Тэхёнд төлөвлөсөн зүйл нь илүү чухал гэдгийг мэдэх тэрээр чимээгүйхэн толгой дохьсоор үлдэв.

"Хүргээд өгөх үү?"

Тэхёныг хариуг хэлсэнгүйд Жонгүг ахин ам нээн

"Асуулт тавьхаа болилоо. Би хүргээд өгье"

Итгэл төгс түүний харцыг харсан Тэхён хэнэггүйхэн инээмсэглэсээр толгой дохилоо.

Please be my bride tonightOnde histórias criam vida. Descubra agora