|1|

1.5K 199 62
                                    

"Тэхён өнөөдөр сохор болзоотой. Ханён их сургуулийн 3-н охидууд"

"Намайг өдөөд байдаг юм уу? Найз залуутайг минь мэдсээр байж"

Тэхён түүнийг хөнгөхөн тохойлдчихоод өнөө оройн болзоондоо догдолсондоо өөр зүйл ч анхаарлаа хандуулах завгүй байв.

Сожүн худлаагаасаа уулга алдсаар

"Саяхан тэр нэг юмнаасаа сална гэсэн биз дээ?"

"Хэзээ тэгсэн юм!"

Хэдхэн өдрийн өмнө түүний найз залуу утсаа авахгүй шөнөжин цэнгэсний эцэст тэд бараг л салахаа шахсан юм.

"С-сожүн аа~ Жонуг, Жонуг намайг хуураад байх шиг байна гэж ирээд л нэг хүн уйлсан даа. Өөрөө тэр хүнийг мэдэхгүй биз?"

Өөрийн ичгүүрт явдлаа эргэн дурсахдаа Тэхён газар доогуур шургачихмаар л санагдаж байлаа.

"Утсаных нь цэнэг дуусчихсан гэсэн тэглээ ч гэртээ хариад шууд над руу залгасан юм чинь"

"Арай наад шалтагт нь итгээд байгаа юм уу? Гэнэн ч бол доо-"

Тэхёны аймшигт харцын хариуд Сожүн амаа хамхин, гарах хаалга руу зүглэн гараа тосож түүнийг явахыг дохих нь тэр.

Мэдээж Ким Тэхён тийм ч тэнэг биш. Шөнөжин охидуудтай шоудсан найз залуугийнхаа үгэнд тийм ч амар итгэхгүй нь ойлгомжтой. Одоо ч түүнд итгэж чадахгүй байгаа хэрнэ, зүгээр л асууж чадахгүй байгаа юм.

Товлосон цаг болж Тэхён болзооныхоо газарт ирэхэд түүнийг найз залуу нь бус өөр нэгэн хүлээж байв.

"Өөрөө Ким Тэхён уу?"

"Хэн билээ?"

Үл таних залуу эелдгээр инээмсэглэж "Намайг Вону гэхэд болно оо. Жунуг энэ уралдааныг төлөвлөөгүй байсан ч, тэр яг одоо уралдаанд оролцож байгаа"

Бараг л оч гялалзаж байсан нүд нь хормын төдийд унтарч, өнөөх залууд талархснаа илэрхийлэн явах гэхэд

"Хүсвэл надтай хамт уралдааны байр луу очих уу? Жонуг чамайг хараад гарцаагүй баярлах байх"

"Тэгж болох хэрэг үү?"

Түүний найз залуу Жон Жонуг, өөрөөс нь хоёр насаар ах мэргэжлийн авто спортын тамирчин. Гэхдээ энэ нь түүний сонирхол төдийхөн гэхэд болохоор. Машинаар уралдаж тоглохоос илүүтэйгээр ямар компанитай том албан гэрээ хийхдээ илүү нухацтай ханддаг нэгэн.

Тэд явсаар хотоос зайдуу газарт ирэн зогсвол энд тийм ч их зүйл байхгүй байх агаад гагцхүү овоорсон хүмүүсээр дүүрэн байв. Цагаа тулбал уралдаж байгаа хүнд л сонирхолтой болохоос үнэндээ уралдаан гэгч их сонирхолгүй. Гараан дээр зогсох хүмүүс эхлэл төгсгөлийг нь л харж чадна уу гэгчээс хамгийн сонирхолтой хэсэг болох гал авалцсан урт зам дээрхийг харж чадахгүй биз дээ. Тиймээс л уйтгартай.

Please be my bride tonightWhere stories live. Discover now