|3|

1.1K 187 66
                                    

Мэдэрч үзээгүй мэдрэмжиндээ умбахын тулд Тэхён удаан гэгч нь нүдээ анихдаа өмнө нь байх эрхэм өөрийг нь нэгд нэгэнгүй шинэчлэхийг анзаарсангүй.

Торго шиг энхрийхэн арьс, юу юунаас ч урт өтгөн сормуус үүгээр ч ханашгүй төгс өнцөгт хамар, дурьдахад ч үг дутам түүний уруул гээд л бусдыг ховсдож чадах хамаг сайн сайхныг өөртөө авчихсан юм уу гэлтэй.

"Үнсэлт хүлээгээд байгаа хэрэг үү?"

Чихэнд нь шивнэх ганцхан өгүүлбэрт хэлэх үггүй болсон ч тэр мэдэрч буй мэдрэмжээ няцаахыг хүсээгүй юм.

Нүдээ нээсэн ч түүнээс байрнаасаа үл хөдөлж Жонгүг руу ширтэнгээ

"Худлаа ярихгүй ээ"

"Чи дөнгөж саяхан найз залуудаа араараа тавиулчихсан зөгийн балхан минь"

Тэхён толгой дохиж "Хүнээс уйдахыг зогсоож чадамгүй шүү дээ. Хичнээн түүнийг гэлээ ч сэтгэл гарахгүй байхад үйлдэл бүтдэггүй юм"

"Хүмүүс халамж дутдаг л гэдэг юм билээ. Халгиж цалгисан сэтгэл байхад үйлдэл төдийхөн дутвал хэтэрхий өрөвдмөөр биш гэж үү?"

Түүний амнаас урсан гарах үг бүхэн үнэнхүү утга агуулж, түүний ямар нэгэн бэ гэдгийг ил тодорхой харуулж байлаа.

Жонгүг түүний торго шиг зөөлхөн арьсаар гараа гүйлгэн хацрыг нь илж

"Өшөөг чинь аваад өгөх үү?"

"Юу?"

"Чамайг хүсвэл, би түүнийг чинь сүйрүүлээд өгье. Дахиж сэргэхгүй болтол нь, ахин чамд шарх өгч зүрхлэхээсээ эмээх хүртэл нь"

Түүний харцанд тоглосон шинж харагдаагүй  хэдий ч тэр хүсэл эрмэлзэлдээ идэгдэх дээ гал дүрэлзсэн нүдээрээ өөр лүү нь ширтэж байсан юм.

Итгэл муутайхан долгой дохилтод Жонгүг инээд тохсон харцаараа хариу өглөө.

"Утас?"

Тэхён утсаа гарган өгвөл Жонгүг утсаар нь юу хийж байгаа нь мэдэгдэхгүй оролдоод байх аж.

"Май"

Утсаа ч нээж амжилгүй Жонгүгийн дуугаар түүн рүү харвал машинаасаа буух гэж байгаа харагдана.

"Оройтчихсон байна"

Тэд машинаасаа бууцгааж Тэхён гэрийн зүг зүглэх бол Жонгүг машиныхаа хамар дээр суусаар түүнийг гэртээ орохыг харж байлаа. Байн байн хойш эргэн харах өөрийгөө боль хэмээн хорьж байсан ч Тэхён түүнээс харцаа салгаж чадамгүй байсан юм. Эргэж харах тоолонд нь тулгарах тэр харц хаа холоос ч гялтагнаж харагдана.

Please be my bride tonightOnde histórias criam vida. Descubra agora