|4|

1K 191 67
                                    

"Жонутай хамт?"

Ёжлонтой инээмсэглэлээ яахаа үл мартах билээ.

"Тийм ээ, Жонутай хамт. Өчигдөр өөртэй нь уулзах гэж ирсэн найз залуу нь, өөрийг нь хэл сураг ч үгүй хаяаад явсан байхад өнөөдөр өөрөө чамайг хайж ирэх болно"

Хэлэх гэсэн санаагаа үгийг нь хасаад байлгүй хэлж чадаггүй бололтой тэр. Илүү үг хэлвэл амнаас нь алт уначих гэж байгаа мэт аашнаасаа болоод Тэхён уулзсан цагаасаа авхуулаад одоог хүртэл төөрөлдөж байна.

Үнэндээ тэр юу хийгээд яваад байгаагаа өөрөө ч ойлгохоо больж байна. Өөрийг нь хуурсан бол зүгээр л үнэнийг нь хэлээд салахад болох байтал энэ залуугаас болоод анх удаа хийж үзэж байгаа зүйл түм бум.

Анги руугаа орж ирэх төдийд л таньдаг хоолой орилж

"Баяр хүргье"

"Юунд"

Өөрөөс нь чүд чүд өндөр, алаг нүдэн буржгар урт үстэй залуу инээд алдсаар түүний хүзүү рүү заах нь тэр.

Өөрөөс нь чүд чүд өндөр, алаг нүдэн буржгар урт үстэй залуу инээд алдсаар түүний хүзүү рүү заах нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Жонутайгаа ингэж удаан үерхэсний эцэст нэг юм, бие сэтгэл хоёроо нэгтгэж чадсан байна миний найз"

Хажуунаас нь Сожүн нэмэгдэн хошуу дүрж

"Өчигдөрийн болзоо чинь аятайхан л өндөрлөсөн бололтой"

Тэхён тэдний яриаг ойлгохдоо бантасандаа газар ухаад ч хамаагүй орчихмоор санагдаж байлаа. Тэр зөвхөн Жонугийн талаар бодож байсан ч өөрийнх нь хажууд хорин дөрөв долоо байдаг найзуудыгаа мартаж орхисон юм.

Жону биш гээд хэлчихэж ч чадахгүй, Жону ч гэж чадахгүй ямар сонин байдалд орчихов оо?

"Сая Жону хүргэж ирсэн юм уу?"

Асуултанд нь хариулахгүй байсанд Жин толгой сэгсэрсээр

"Найз залуугаа араар нь тавьж байгаад ирсэн юм шиг, яасан сонин байх юм?"

Жин, тэр бараг үздэг байхаа, хэдий зуун хувь үнэн зүйл биш ч гэлээ бусдын нүдэнд бол найз залуугаа ардуур нь тавьж байгаад л ирсэн хүн шүү дээ.

Please be my bride tonightWhere stories live. Discover now