|5|

1.1K 196 62
                                    

"Бид зүгээр л түүнийг чам дээр ирэхийг хүлээх хэрэгтэй. Ирэхэд нь чиний сонголт тэр биш байхад л Жону амьдралынхаа хамгийн новшийн доромжлолыг авах болно. Аххг-"

Түүнд эм түрхэн өгөх нэгэн шархан дээр нь хүчтэйхэн дарж орхисонд Жонгүг гэмгүйхэн дуу алдax нь тэр.

"Наад нэрийг чинь сонсохоос залхсандаа үхэх нь"

Эрхлэнгүй хэлэх түүний хоолой алтан гургалдайн хоолойноос ч сонсголонтой сонсогдох агаад мөнхийн түүний хоолойг сонсон хэвтэх нь Жонгүгийн хүсэлийн жагсаалтанд шинээр нэмэгдсэн юм.

Шивээсээр будагдсан гараараа Тэхёны хүзүүг шилэн хоргонд ойртож буй мэт зөөлнөөр хүрэх нь тэр.

Өөрийг нь үйлдлээрээ л халамжлах Жонгүгийн халуун элчийг мэдрэхдээ Тэхён эрүүл ухаанаа алдахгүйн тулд амьсгаагаа түгжиж байлаа. Жонгүг л өөрт нь ойртоод ирвэл амьсгаагаа барьдаг зуршилтай болох нь.

Өөрийг нь ийм их нандигнах нэгэн гараад ирчихсэн болохоор түүнд л хайрлагдамаар санагдах тийм л мэдрэмжинд ороогдож өөрөө ч анзааралгүй амьсгаагүй болчихсон нэгэн.

"Өөрийн чинь тавьсан битүү улаан эрээн тэмдгээс чинь болоод Жонугийн гарын мөр ч багтах зай байхгүй байгаа байлгүй!"

Өнгөцхөн гомдоллох хоолойнд Жонгүг аз жаргалтайгаар мишээсээр

"Ашгүй дээ"

Нүд нь энд тэнэх Тэхён хумсаа имэрсээр түүнд хэлэх зүйл байгаа бололтой нэг газраа тогтохгүй байх аж.

"Хэлэх юм байвал хэл, битгий бүлтэгнээд бай"

"Гэхдээ өнөөдөр өдөр чи жинхнээсээ айсандаа тийм зүйл хийгээгүй биз дээ? Ж-Жону гэж ирээд л"

Шүлсэндээ хахаж түүндээ хэд хэд ханиалгасан Жонгүг удалгүй дуу алдан инээсээр

"Жинхнээсээ айсан гэвэл?"

Хар даа, хэзээ ч хүний чин сэтгэлээсээ асуусан юманд доривтойхон хариу өгнө гэж байхгүй. Үргэлж тойруулж, нөгөө хүнээ эргэлдүүлнэ!

"Тэгвэл намайг уурлахад ч гэсэн жинхэнээсээ надаас эмээж өгөх үү?"

Эгдүүтэй юм

"Бар өөрийнхөө бамбараас айж байхыг харж байсан уу?"

Хэтэрхий гэхэд хэтэрхий хайр булаам түүний гэнэн цайлган зан. Хэзээ ч хаана ч үргэлж тодоор гэрэлтэх од мэт.

Please be my bride tonightDonde viven las historias. Descúbrelo ahora