|9|

1.1K 204 61
                                    

Төсөөлөмгүй үйлдлээр угтаж авсанд Тэхён гайхширсан ч төв царайндаа буцан орж

"Наад үгийг чинь харин өөрт чинь л зориулчихъя, Жон Жонгүг"

Гартаа байх кофег сарвайхаас Тэхён үгүйсгэхдээ гарыг нь зөөлхөн түлхэхэд авна гэж бодсон болоод ч тэр үү Жонгүгийн гараас мултраад уначих нь тэр.

Жонгүгаас ч илүүтэй Тэхён өөрийнхөө үйлдэлд гайхсан ч уучлалт гуйж зүрхлэхгүй дээ хажуугаар нь зөрөн гарлаа.

Арай л хэтрүүлчихэв үү? Гэхдээ би хальт, бүр хальтхан л шүргэсэн байхад тэр чинь өөрөө унагаачихсан шт!

Өөрийгөө нэг буруутгаж, нэг зөвтгөсөөр хоцорц ч байгаагаа мартан таксиндаа бодлогошрон суух ажээ.

"Тэхён аа?..."

"Бархан минь?.."

Хэн нэгний өөрийг нь дуудах хоолойг огтоос сонсохгүй байсанд арга барагдаж өөртөө таарсан цэвэрхэн гэгч нь хувцасласан залуу түүний өмнө ирэн зогсов.

"Ихёг аа"

"Намайг ч анзааралгүй юу бодоод байгаа юм?"

Тоглоомтой гэгч нь гоморхох залууг харахдаа Тэхён инээмсэглэсээр

"Уучлаарай даа~" эргэн тойрноо ажигласаар хүнгүй байхыг далимдуулан Тэхён хацрыг нь зөөлхөн үнсээд

"Гомдол чинь тайлагдахад хангалттай юу?"

Хүлээж байгаагүй үйлдэлд Ихёг баярласандаа жоохон хүүхэд мэт хөнгөхөн хөнгөхөн үсэрсээр Тэхёныг хөтлөн сургууль руугаа орлоо.

Тэд хоёулаа хоцорчихсон учир тэдний сургуулийн гадаа хүнгүй байсан хэрэг.

Жон Жонгүгийг өөртөө ойртуулмааргүй байгаа шалтгаан дугаар нэг Чой Ихёг.

Магистрын зэрэгтээ суралцахаар дахин энэ сургуульд ирэхэд өөрөөс нь 4 дүү залуу хүрч ирчихээд найраад эхэлчихсэн юм. Тэхён хүнд сэтгэлээ нээхэд бэлэн бус байгааг мэдсэндээ ч бууж өгөлгүй түүнийг гэсээр л тэдний хувьд гурван жил харвасан сум шиг өнгөрсөн. Хагас жилийн өмнө Тэхён түүнд бага багаар дасаж байгаагаа мэдрэхдээ тэдний энэхэн харилцаа эхэлсэн билээ. Тэхён түүнд нэг их үнсүүлээд байдаггүй, өөрөө ч тэгж их ойртоод байдаггүй ч Ихёгийн хувьд түүнтэй хамтдаа байгаа нь л хангалттай байлаа.

Одоо Тэхён докторын зэрэгт сурч байгаа бол Ихёг төгсөх курс.

"Тэхён, орой болзоонд явцгаая?"

Please be my bride tonightWhere stories live. Discover now