Парт25: 🌠Шөнийн яриа🌙

Magsimula sa umpisa
                                    

Минни: Алив больё хоёроо! Өөр зүйл ярьцгаая.

Жимин: Харин тийм. Буу халж суух биш дан та хоёрын хэрүүлээр энэ шөнө дууслаа.

Хэжин: За тэгэхээр Элигээс эхэлцгээе.

Эли: Айн! О.о

Хэжин: Энд ирэхээс өмнө сургууль дээр болсон сонирхолтой явдлыг чинь ярих гэж байна аа.

Элигийн талаас:

Бүгд л тал бүрээс над руу ширтээстэй. Бага зэрэг эвгүй л юм.
Ингэхэд юун талаар билээ? Аан...

Хэжин: За тэгэхээр тэр нэг өдөр

Согжин: Тэр нэг өдөр гэж хэзээ?

Хэжин: Санахгүй байгаа учраас зүгээр тэгээд нэрлэчихье за юу.

Хэжин нэг хоолойгоо зассанаа дараа нь надад хандаж: Тэр нэг хичээлийн өдөр зургийн хичээл тарснаас хойш хаашаа явсанаа дэлгэрэнгүй ярихгүй юу. гэхэд хамгийн түрүүнд "Юу боллоо?" гэх бодол орж ирлээ.

Аан тийм. Лаборатори.

Би хоолойгоо нэг засаад бусдыгаа ажиглахад над руу их л нухацтай гэгч нь ширтэж байсан болохоор цаанаасаа тухгүй мэдрэмж төрлөө.

Би: Над руу ингээд хараад байвал би яаж ярих юм бэ?

Минни: Тэр ч тийм шүү. Хүүхэд битгий ичээгээд бай. Өөр тийшээ харцгаа гэхэд бүгдээрээ зүг зүг тийш харав.

Яг энэ байдал нь надад үнэхээр инээдтэй санагдаж байсан болохоор хэсэг инээх гээд жуумалзаж байгаад инээдээ арай гэж барин яриандаа орлоо.

Би: Тэр өдөр би зургийн хичээл тараад яг ангиас гараад явах гэж байтал үүдэнд нэг багш таараад лабораториос нэг хар өнгийн төхөөрөмж аваад ир гэсэн юм л даа. Анхандаа энэ сургуульд лаборатори байдаг юм уу гэж бодоод их гайхаж байсан. Тэгээд тэр багшаар хаана байдгийг нь заалгаад очоод нөгөө төхөөрөмжийг нь олж авсан чинь хүзүүн дээр нэг зүйл час хийтэл хазаад авсан.

Намайг ийнхүү ярьж байх үед бүгд л нухацтай бөгөөд сонин царайлсаар яриаг минь анхааралтай сонсох аж.


Гэнэт энэ яриаг таслан Жимин: Та нарт нэг зүйл сэжигтэй санагдахгүй байна уу? гэхэд бүгд түүн рүү анхаарлаа хандуулахын зэрэгцээ юм бодоцгооно.

Минни: Нэг зүйл ч сэжигтэй санагдаж байна л даа. Яагаад тэр лабораторид байсан хоргоны таглаа онгорхой байсан юм бол?

Adventure of High School Season 2    ~S3~Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon