Парт13: Хортой аалзны үйлчилгээ

57 7 7
                                    

Эли ухаан алдаж унах үед Сэүн амжиж барьж аваад: Хүүе Эли. Яачихаваа. Зүгээр үү? Сэргэлдээ хэмээн санаа нь зовсон янзтай байн байн ингэж хэлнэ. Дараа нь тэрээр Элиг үүрсээр доош шатаар буун сургуулийн эмчийн өрөөг зүглэлээ.

______________________________________

Ангид хүүхдүүд шуугилдахын зэрэгцээ Тэхён ширээгээ дэрлэн сууж байтал удалгүй хонх дуугарав.

Дууны багш орж ирэх үед Мисү Тэхёнаас харцаа салган урагш харж, Тэхён харин өндийлөө.

Д.багш: За ирц бүртгэнэ. И Минни.

Минни: Байна.

Д.багш: Ким Сожү.

Сожү: Байна.

Ингэж явсаар багш: Дун Эли гэхэд огт чив чимээгүй орчин угтаж авав.

Д.багш дахин: Дун Эли байна уу? гэхэд

Сожү: Байхгүй байна багшаа. Ерөөсөө зургийн хичээл тарснаас хойш үзэгдээгүй юм байна.

Мисү тэрүүхэн тэндээ нууцхан инээмсэглэл тодруулах бол бусад сурагчид Элиг хаачсан талаар хэлэлцэж санаа зовсон харагдана.

Эцэст нь Тэхён суудлаасаа босон: Би явж хайчихаад ирье гэхэд багш: Тэг тэг.

Хэжин: Би ч гэсэн хайя.

Д.багш: Ганцхан хүн явахад хангалттай. За Тэхёнаа хурдан явчихаад ир. Бусад нь миний өгсөн дууны нотыг бичих болно гэхэд сурагчид бүгд үзэг цаасаа гаргалаа.

Тэхён харин ангиас гарах үед түүнийг гаран гартал Мисү ажиглаж байсан юм. 5 минутын дараа Мисү: Багшаа би ариун цэврийн өрөө орчихоод ирье хэмээн гараа өргөхөд

Д.багш: За хурдан явчихаад ир хэмээв.

Мисү инээмсэглэн суудлаасаа босон ангиас гарахад Хэжин, Минни 2 түүний царайны хувирлыг амжиж харсан тул араас нь нүдээ нарийсган сэжиглэнгүй харлаа.

Мисү эмэгтэйчүүдийн нойлын эсрэг зүг явсан ба уг санаа нь Тэхёныг хайж явсан нь энэ байлаа.

______________________________________

~Тэхёны талаас~

Эли хааччихав аа хэмээн би дотроо битүүхэн санаа зовон эргэн тойрноо харан явна.

Би: "Хаана байнаа?"

Би бараг л дотроо Элигийн нэрийг хэдэн мянган удаа хашгиран дуудаж энд тэндгүй хайж явсан юм. Эцэст нь доошоо буухаар болж шатаар хурдан гэгч нь гүйх нь холгүй буулаа.

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now