Парт21: 🏐Волейбол🏐

41 8 17
                                    

Волейболын эмэгтэй төрөлд нь Сожү, Сонхва хоёр бүртгүүлсэн бөгөөд тэр хоёртой өрсөлдөх багт Жиюү Юүжү нар бүртгүүлсэн байх ажээ.
Харин эрэгтэй төрөлд нь Бэкхён, Шиүмин түүнтэй өрсөлдөх багт Сухо, Жунин нар орсон байна.

30 минутын дараа гэхэд багш нар зохион байгуулагчид зуслангийн байшингуудаас хойш холгүй газар тор хатгаж, талбайны зураасыг орлуулан бүдүүн олс хэлбэрт оруулан тавилаа.

Харин бусад сурагчид хоёр талд нь хуваагдан бүгд зулсангийн байшингуудын арын агуулах модон байшинд урт урт модон сандал авчирч суун тоглолт эхлэхийг хүлээх бөгөөд волейболын төрөлд өрсөлдөх сурагчид бэлтгэлээ хангана.

Ийнхүү тоглолт эхлэж эхлээд эмэгтэй төрөл тоглохоор боллоо.

Хэжин, Минни, Эли нар Сожү Сонхвад амжилт хүсэн гар цохилцож байх үед Тэхён руу гөлөрч байсан Мисү дээр хэн нэгэн ирж хажууд нь суув.

Сэүн: За яасан. Дурласан хүнээ өөрийн болгож чадахгүй л явна уу?

Мисү: Их тохуурхаж байх шив. Хол очиж тонилж үз!

Сэүн ёжтой нь аргагүй инээмсэглэж Мисүд хандан ийнхүү асуувал Мисү цөхөрсөн бас уурссан аятай Тэхён руу харсан чигтээ хариулт өгнө.

Мисү: Харин чи цаадахыгаа яагаад өөрийн болгохгүй байгаа юм?

Сэүн нэг санаа алдаад: Цаг нь арай ч болоогүй юм шиг. Бас зориг хүрэхгүй байна аа. Эли ч намайг нэг нүдээрээ тоож харахгүй байна.

Мисү: Надад нэг санаа байна. Би эхлээд чамд тусалъя. Харин дараа нь чи надад туслаарай.

Сэүн: За больё доо. Чиний санасан санаа төлөвлөгөө дандаа бүтэлгүйтдэг биз дээ?

Мисү: Энэ удаад тэгэхгүй ээ. Би өөртөө их итгэлтэй байна шүү.

Сэүн: За яахав.

Мисү шинэ санаа бодож олсон доо өөрөөрөө бахархан мишээсний дараа төлөвлөгөөгөө Сэүний чихэнд шивнэн хэлэх бол Сэүн нэг толгой дохин хөнгөхөн инээмсэглэлээ.

●●●

Сонду багш: Зиа 1 цагийн турш явагдах волейболын тэмцээн маань эхэллээ. Хоёр багтаа амжилт хүсье.

Хоёр багаас хэн нь эхлэхээ шийдэх гэж Сожү, Юүжү нар хуруудахаар гарч ирлээ. Таван удаа хуруудсаны эцэст Юүжү ялж их л бахдалтай харцаар эсрэг баг руугаа харан бөмбөгийг авлаа.

Элигийн талаас:

Тоглолт эхлээд удаагүй байж байтал Сухо над дээр ирж хажууд минь суулаа.

Adventure of High School Season 2    ~S3~Onde histórias criam vida. Descubra agora