Парт4: Шинэ сурагч💙

99 11 67
                                    

3-р цаг эхэлж бүгд хувцсаа солин бүжиглэх танхимд бүжгийн багшид авьяасаа үзүүлэхээр зогсоцгооно.

Сонду: За сайн байцгаана уу? Би бүжгийн багш Пак Сонду байнаа. Энд харж байгаачлан Хэжин, Хусог 2-ыг л би таньж байна. Бусад нь өөрсдийгөө танилцуулж болно биз дээ?☺ гэхэд бүгд өөрсдийнхөө нэрийг хэлж танилцууллаа.

Сонду: За та 7 одооноос нэг баг шүү хэмээн Намжүүн, Жин энэ хэд рүү заасны дараа: Та дөрөв нэг баг хэмээн Минни, Хэжин, Сонхва, Эли рүү заав.

Сонду: Дараа нь та тав нэг баг хэмээн Ёнжүн, Сүбин, Кай, Бомгю, Тэхюн руу заалаа.

Дараа нь Мисү, Жиюү, Юүжү,  нар нэг баг болоход Бэкхён, Шиүмин, Жэнни нар нэг баг боллоо.

Бүгд багшийн хэлснээр баг болон хуваагдаад бүжиглэх авьяасаа үзүүлж дууссаны дараа зааж өгсөн бүжгээ бэлдэнэ.

*30 минутын дараа*

Хөвгүүд бүгд, мөн Мисү, Жиюү, Юүжү 3 ус уухаар бэлтгэлийн өрөөнөөс тус тус гарахад Хэжин, Эли нар хөлсөө хатаан түр амс хийн суулаа.

Хэжин: Ингэхэд тэр Мисү гэгч одоо юу вэ! Надад л лав таалагдаагүй. Түрүүн жүжгийн хичээлээр хар л даа.
Тэхён, Мисү хоёрыг захирал ажилчин болж жүжиглэ гэсэн чинь бараг тэр нэг хүн Тэхёныг идэх нь ээ идэх нь. Нүдний шилийг нь аваад л. Убба гэж далчигнаад миний хамаг уурыг хүргээд хаячихдаг байна шд.😑

Эли харин дуугүй л сууна. Үнэндээ түүнд ч бас нээх таатай санагдаагүй билээ.

Гэнэт Жэнни хажуунаас оролцон: Тэр охиныг хамаагүй тэгэж хэлж болохгүй байхаа хэмээн алчуур хүзүүндээ тохсон чигээрээ Хэжиний дэргэд ирж суулаа.

Хэжин түүн рүү гайхан хараад: Яагаад?😮

Ард нь сууж байсан Сонхва нам хоолойгоор: Яагаад гэвэл тэр бараг энэ сургуулийн од хүүхэд.

Эли: Од хүүхэд бусдыг дээрэлхэж болно гэсэн хууль байдаг юм уу? хэмээн Сонхва руу харахад тэрээр доошоо харан: Мэдэхгүй гэлээ.

Жэнни: Гэхдээ л орооцолдоод хэрэггүй. Тэр охин хөвгүүдийн эрлэг л гэсэн үг. Царайлаг залуучуудтай бараг бүгдэнтэй нь үерхэж байж салдаг. Тэр Тэхён гэгчийг түрүүн уургалчих шиг болсон. Аягүй бол тэрэнтэй үерхэж магадгүй л юм.

Хэжин: ЮУ! Тэгэхээр Ёнжүнтэй... О.О

Жэнни толгой сэгсрэн: Ёнжүнтэй үерхэх гэж оролдоод чадаагүй ээ. Гэхдээ л ер нь уургалаад авчихаж магадгүй л юм.😞

Adventure of High School Season 2    ~S3~Donde viven las historias. Descúbrelo ahora