Парт3: Жүжиг🎭

111 11 96
                                    

Эли жүжгийн танхимын хаалгыг хаан явж байтал нэг охины "Уучлаарай" хэмээн нарийн бөгөөд шингэхэн хоолой сонсогдлоо.

Эли: "Юу вэ? Бүр байтлаасаа хий юм сонсдог болчихжээ" хэмээн бодож байтал үнэнээсээ өнөөх хоолой дахин гарлаа.

Тэрээр гайхан дуу гарч буй зүг рүү явсаар эцэст нь ойртон булан эргээд хартал 3 охин үсээ дээш нь боосон нүдний шилтэй охиныг хананд шахан зогсож байв.

Голынх нь: Энэ ямар үнэтэй гутал билээ. Чи харин дээр нь юм асгачихлаа.

Тэр охин уучлаарай хэмээн дахин дахин бөхөлзсөөр байлаа.

: Уучлаарай гээд болчих эд үү? Халтар болохоос өмнө хурдан арч😐 хэмээн гараа элгэндээ авна.

Эли: Наад охин чинь уучлаарай гээд гэмээ хүлээгээд байгаа юм биш үү. Уучлалыг нь хүлээж аваад өөрөө арччихаж болдоггүй юм уу? хэмээн эвээр зөөлөн ярихад

Өнөөх охин түүн рүү эргэж хараад: Чамд хамаагүй хэрэг. Одоо зүгээр хараагүй юм шиг өнгөрөөд эндээс зайлж үз.😐

Эли: Яаж харчихаад хараагүй юм шиг өнгөрөх юм? хэмээн өнөөх 3 охины хажуугаар зөрөн хана налан доошоо харан зогсох тэр охин дээр очлоо.

Хажуу талынх нь охин маягтайгаар инээн: Зүгээр зайл гэхэд зайлаад өгчихөж болдоггүй юм уу?😐

Үлдсэн охин нь: Харин тийм. Баатар болох гээд ядчихсан амьтан бололтой.

Өнөөх охин: Явцгаая охидоо. Гэнэт бодоод байсан чинь ганц гуталны асуудлаар энэ азгүй амьтадтай орооцолдмооргүй байна хэмээн цааш нөгөө 2-ыгоо дагуулан явав.

Эли тэр хэд рүү сонин харчихаад эргээд нөгөө охин руу харан: Чи зүгээр үү? хэмээн санаа зовсон янзтай хэлэхэд тэр охин толгой дохин зөөлнөөр: Тиймээ хэмээнэ.

Эли: Чи энд сурдаг юм уу?😮

: Тиймээ.

Эли: Чамайг хэн гэдэг юм?

: Мин Сонхва хэмээн шивнэх шахам хэлэхэд

Эли инээмсэглэн: Одоо тайвширдаа. Би тийм ч муу хүн биш. Нэрээ арай жоохон чанга хэлж болох уу?

Тэрээр бага зэрэг инээмсэглэн дээшээ хараад: Намайг Мин Сонхва гэдэг.

Эли: Хөөх сайхан нэр байна.☺
Үндсэн анги чинь аль анги юм?

Сонхва: Шүлэг зохиогчийн анги.

Эли: Би бас тэр анги шд.😊

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now