Парт9: Галуун цуваа.

63 7 48
                                    

Оройны 17 цаг

Жонгүүг: Май.

Эли инээмсэглэн: Баярлалаа.

Жонгүүг нэг дэлгүүр орон өөртөө гадилтай сүү, Элид шоколадтай сүү авч өгч байгаа нь энэ билээ.

Тэр хоёр нэгэн сандал дээр цуг суух агаад хажуугаар нь өнгөрөх хүмүүс тэр хоёрыг хальт харна.

Эли сүүгээ задлан соруулаар нь нэг сорчихоод: Ингэхэд буцвал яасан юм?

Жонгүүг: Харин ээ. Жоохон байж байгаад буцъя аа.

Эли: Тэгвэл чи өөрөө жоохон байж байгаад буц. Би явлаа.

Жонгүүг хошуугаа унжуулан: Хөөе хөөе. Ямар муухай юм бэ?

Эли түүн рүү нүдээ нарийсган хараад: Хөөе. Сэтгэлт бүсгүй Миннидээ эрхэл за. Хэндээ эрхлээд байгаа юм?

Жонгүүг: Хэн эрхэлсэн юм? Тэглээ ч би с-сайн биш гэж х-хэлээ биз дээ?

Эли: Булзайруулах гэж оролдсоны хэрэггүй. Миннид сайн биш гэж мянга худлаа яриад хэрэггүй ээ. Би нүднээс чинь хараад мэдэж байна хэмээн жуумалзлаа.

Жонгүүг нэг санаа алдаад: За за чамд худлаа яриад нэмэргүй бололтой хэмээн доошоо харлаа.

Эли түүнийг нудран: Хөөе нууцыг чинь мэдчихлээ гээд  сэтгэлээр унаад байгаа юм уу хэмээн бага зэрэг инээмсэглэх бол Жонгүүг толгой сэгсрэв.

Эли инээмсэглэхээ болин: Аан ойлгочихлоо хэмээн доошоо харлаа.

Жонгүүг: Жин хёнд алдчихсан гэхээр би яг бачуурч үхэх гээд байнаа.

Эли: Ямар байгааг чинь ойлгож байнаа. Үнэндээ би ч гэсэн хайртай хүнээ булаалгуулж байсан.

Жонгүүг гайхан түүн рүү том нүдлэн харлаа.

Жонгүүг: Чамд хайртай хүн байсан юм уу? О.О

Эли түүн рүү хараад: Өсвөр насан дээрээ явж байгаа охин дурлахгүй гээд яах юм.

Жонгүүг: Би чамайг өмнөх сургуульдаа дандаа эрэгтэй Ину дүрээрээ явж байдаг юм болов уу гэж бодсон шд хэмээн Элиг шоолоход

Эли: Юу гэждээ. Хэрэв Бусан хотын сургууль дээрээ эрэгтэй явж байсан бол Имби гэдэг хүн намайг шоолох байлгүй.

Жонгүүг: Бусан?

Эли: Тиймээ. Би өмнө нь Бусанд сурч байсан. Бас миний төрөлх нутаг байгаа юм.

Жонгүүг: Хөөх. Бусан хот чинь бас миний төрсөн хот ш дээ.

Эли: Тийм үү?😮 Нутгийн найзтайгаа уулзах сайхан байна.☺

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now