Парт6: Ор цавуудсан нь😂 (Minnie and Jin's one day❤)

82 10 162
                                    

*Бямба гараг*

Минни уржигдрын  Жонгүүгийн хэлснийг бодон сургуулийн гадаах цэцэрлэгт хүрээлэнгээр алхана.

Удалгүй түүн дээр Сонхва ирэн: Ашгүй энд байсан юм уу? Түрүүн Жин чамайг хайгаад яваад байна лээ хэмээн дуу муутай хэлнэ.

Минни урдах ногоонуудыг ширтэнгээ: Хэрэв нэг залуу чамд үерхэх санал тавиад үерхэхэд нөгөө нэг залуу нь хожуу сэтгэлээ илчлэхэд чи яах байсан бэ?

Сонхва хэсэг бодож байснаа: Нэгэнт үерхсэн залууг сонгох байсан. Учир нь анхнаасаа л саналыг нь авч зөвшөөрчихөөд нөгөө залуу руу тэмүүлнэ гэдэг хэтэрхий зүрх шархлуулам.

Минни: Ойлголоо.

Мисү: Хэн байгааг хараачээ. Нэг нь дуу муутай доожоогүй амьтан. Нөгөө дэх нь найз залуугаа хуурч өөр эрэгтэйг харж явдаг 2 азгүй амьтан байх шив хэмээн хоёр дагуулаа дагуулан ирсээр жуумалзан гараа элгэндээ авахад Сонхва доош харав.

Минни: Миний яах бас найзыг маань муу хэлэх эрх чамд байхгүй шүү хэмээн ууртай хэлэхэд

Мисү: Өө тийм л дээ. Гэхдээ өөр хүнд хэлэх эрх бол байгаа биз дээ? Жишээ нь Жин ч юм уу?😏

Минни: Юу гэнээ! Чамайг үсдээд хананд савчихъя л даа.😡 хэмээн ойртох гэхэд Эли: Энд юу болоод байна? хэмээн наашаа ирлээ.

Жиюү: Чамд хамаагүй хэрэг.

Эли: Юу? Нүдэн дээр минь найзуудыг маань элдвээр хэлж байхад энэ надад хамаагүй хэрэг гэж үү? Битгий сонин юм яриад бай. Одоо хэрүүл өдөөд байлгүй чимээгүйхэн шиг явж болохгүй байна уу?

Мисү: Хнн. Чимээгүй байхаар чинь сонирхолгүй ш дээ. Аан тийм Тэхён дээр очих хэрэгтэй бололтой. Нүдний шилтэй байсан ч шилгүй байсан ч их царайлаг хөвгүүн байна лээ шүү.😏

Юүжү: Өнөөдөр үерхэх санал асуугаад үерхээч.

Жиюү: Харин тийм.

Мисү: Мэдээж тэгнээ. Гэхдээ та хоёрын нэг нь түүнд очоод хэл хүргэ. Тав дахь өдрийн орой хамгийн том модны тэнд би захиагаа өгч гуйх болно хэмээн жуумалзахад

Минни: Юу! Манай Тэхёныг авдаг чи одоо хэн бэ? Би үхсэн ч найзыгаа та гурав шиг адгийн амьтдад өгөхгүй.😡

Мисү: Хангалттай ууралдаа. Удахгүй энэнээс ч илүү ихээр уурлаж магадгүй. Явцгаая.😏 хэмээн цааш яваад өглөө.

Харин энэ бүгдийг сонссон Элигийн дотор пал хийх шиг болов.

Сонхва: Өвв яанаа. Мисү Тэхёныг авах нь.😯

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now