Парт25: 🌠Шөнийн яриа🌙

28 6 25
                                    

Түм буман одод харанхуй тэнгэрийг бүчин гялалзан мяралзах нь юутай сайхан харагдана вэ.

Хөвгүүдийн байрлаж буй байшингуудын нэгд нь хэдэн хүүхдүүд тойрон модон шалан дээр сууцгаах бөгөөд хоорондоо юм ярилцан их л хөгжилтэй сууцгаана.

Намжүн: Хусог аа, чамаар бахархаж байна шүү.

Хусог: Та хэд намайг хожигдоно гээд л байсан. Номыг хавтасаар нь дүгнэдэггүй юм аа хө.

Согжин: За за тэгэхээр бүгдээрээ Хусогдоо баяр хүргэе.

Түүнийг ингэж хэлэхтэй зэрэгцэн бүгд дуу нэгтэйгээр алга ташин баяр хүргэцгээлээ. Харин Хусог дагзаа маажин их л ичингүйрсэн аятай инээмсэглэн сууна.

Хэжин: За тэгэхээр бүгд Хусогийн баярыг тэмдэглэнгээ жаал жуул буу халж суух уу даа.

Хэжинийг ийнхүү инээмсэглэн хэлэхэд бүгд дуу нэгтэйгээр зөвшөөрлөө.

Жонгүг: Ойрд ингэж бөөнөөрөө суугаагүй ямар гоё байна аа.

Эли: Харин тиймээ.

Жонгүг: Паах!

Эли: Яав? О.о

Жонгүг: Их юм үзэх нь ээ. Дандаа надтай тэрсэлдэж байдаг хүн анх удаагаа санал нэгдэх гэж.

Эли: -_-

Эли: Тэнэг туулай чинь юу гэнэ вэ.
-_-

Жонгүг: Өө за сүүл рүүгээ тэнэг туулай болчихсон уу? -_-

Эли: Ххах худлаа биш ямар.

Жонгүг гэнэт босч ирэн дээгүүрх пудволкоо тайлаад: Үзэх үү айн! гэхэд Намжүн түүнийг доош татан суулгаад нэг дагздаж авлаа.

Намжүн: Энэ чинь эмэгтэй хүн ш дээ.

Жонгүг үл ялиг инээвхийлэн: Тоглож байхад чинь толгой руу цохиж аваад байхдаа яадаг юм? хэмээн толгойгоо барин гомдоллоно.

Жонгүг: Тэглээ ч энэ хүн чинь өмнө нь эрэгтэй л байсан юм чинь. Заримдаа би бүр эргэлздэг шүү. Эрэгтэй ч биш эмэгтэй ч биш эрэм байвал яанаа гэж...

Эли: Эрэм байвал яах нь уу? -_-

Жонгүг: Гүй ээ яахав дээ.

Эли: Тэгж яривал чамайг ч бас эрэм гэж хэлэхээр плажтай зураг чинь одоо хүртэл утсан дээр минь явж байгаа шүү. Хүсвэл чамд сайн гээд байгаа охидуудад энэ зургийг чинь үзүүлж болох юм.

Эли ийнхүү хэлээд Жонгүг руу мушилзан нүдээ ирмэлээ.

Жонгүг: О.о

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now