Парт15: Аялал

62 7 44
                                    

5 сарын 25-ны үүрээр: Бямба гараг

Нар дөнгөж цухуйн 5 цагийн сэрүүлэгний чаг чаг хийх дуунаар эвшээсээр суниан босож сэрүүлгээ унтраах нэгэн. Сэрүүлэгний орой дээр байх жижиг товчлуур дээр гараараа дарж унтраачихаад орноосоо босон хөнжлөө хураачихаад унтлагынхаа хувцасыг солин энгийн нэгэн саарал хувцас өмсөнө. Мэдээж энэ хүн бол Хэжин.

Бөх нойрондоо унтаж буй Хусог руу хэсэг инээмсэглэн хайрын харц унагаж ширтэн харж байснаа гэнэт ухаан орсон шиг толгойгоо сэгсрээд үүд рүү алхан хаалганы бариулыг доош нь даран гадагшаа гарлаа.

~~~~~

Цонхоо онгойлгох мөчид сэрүүн агаар сэвшсээр өрөө рүү орж ирэн тэр нэгэн хүний нүүр лүү нь үлээх нэн таатай. Цонхоор харагдах өндөр өндөр моддын ногоон навчис сэрчигнэн, шувууд жиргэлдэхэд цаанаасаа л сонсголонтой. Удалгүй энэ сайхан мөчийг эвдэн хэн нэгний ёолон сэрэх дуулдахад тэр хүн эргэж харлаа. Толгойгоо барин ярвайсаар дээш өндийн босох нэгэн.

Эли: Ёохх толгой минь. Өчигдөр юу боллоо?

Тэрээр ийнхүү хэлэхэд Тэхён түүн дээр очоод

: Сэрчихсэн үү? Зүгээр үү? хэмээн санаа зовнингуй өнгө аясаар асуун дэргэд нь суух аж.

Эли: Өчигдөр юу болсон юм? Би яагаад юу ч санахгүй байнаа?

Тэхён: Үнэхээр юу ч санахгүй байгаа хэрэг үү?

Эли хариуд нь толгой дохилоо.

Тэхён: Чи өчигдөр хичээлийн үеэр баахан хүмүүсийг сандаргаснаа мэдэх үү?

Шоолонгуй харан Элид ингэж хэлэхэд Эли сонин царайлан гайхна.

Эли: Би яаж хүмүүсийг сандаргасан гэж? Өчигдөр яг юу болсон юм? Юм санахгүй байхыг бодоход би хэсэг ухаан алдсан юм уу?

Тэхён: Ухаан алдсан ч дорхноо сэргэсэн.

Эли: Юу!

Яг одоо үнэхээрийн гайхширалд орсон Эли дэмий л Тэхён руу том нүдлэн харна.

Тэхён: Би дараа нь бүгдийг ярих болохоор одоо бос.

Ингэж хэлээд тэрээр гар нүүрийн алчуураа нэг мөрөн дээр тохон, оо сойз барисаар өрөөнөөс гарлаа. Харин Эли орноос хөлөө газар унжуулан суугаад өчигдөр яг юу боллоо хэмээн эхнээс нь санахыг хичээн толгойгоо гашилгаж суув.

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now