Парт8: Дургүй хүнтэйгээ цуг хичээлээ тасалсан нь.

62 6 50
                                    

Даваа гараг

Өглөө эрт 6 цагийн үед Элигийн утас дуугарлаа. Эли нойроо харамлан хэсэг хөрвөөсний эцэст утсаа авлаа.

-Байна уу?

-Аан байна. За юу хийж байна миний дүү.

-6 цагийн үед юу хийхэв дээ. Жихэ эгч үү?

-Тийм байнаа. хэмээх эмэгтэй хүний инээх утасны цаанаас дуулдана.

-Эгч нь томлилтоосоо ирсэн. Ёнду яаж байна?

-Ёнду унтаж байна.

-Эгч нь сургуулийн чинь үүдэнд байна.

-Аан за. Одоо гараад очлоо.

Эли утсаар ярьж дуусахад Тэхён сэрсэн бололтой нойрмог хоолойгоор: Юу болоод байна? хэмээн хэлэн нүдээ нухална.

Эли орноосоо босоод түүн рүү харан: Өө чамайг сэрээчихэв үү? Унтаж байдаа. Би түр гарчихаад ирье хэмээн углаашаа өмсөөд унтлагын хувцастайгаа хүүхдийн эд зүйлсийг торонд нь хийн Ёндуг тэвэрсээр өрөөнөөс гарлаа.

Сургуулийн үүд рүү очиход түүний эгч Жихэ зогсож байв.

Эли нойрмог нүдтэй юм ирэхэд Жихэ: Хүүеээ чамайг арай л эрт сэрээчихэв үү?😮

Эли: Үгүй дээ. Би яг ийм үед сэрдэг хэмээн хүүхдийн тортой эд зүйлсийг өгөн сүүлд Ёндуг өгөв.

Жихэ хүүг тэврэн нэг инээмсэглэчихээд Эли рүү харан: Гэхдээ яг ийм үед сэрдэггүй унтаж байдаг хүн шиг харагдаад байна даа.😮

Эли нүдээ нухлан: Аан шөнө жоохон унтаж чадаагүй ээ. Ёнду хэд хэд сэрээд унтах зав байсангүй😩

Жихэ: Өө тийм үү? Яанаа зарим өдрөө гайгүй мөртлөө зарим өдөр нь уйлаад байдаг юмаа ойлгоорой.😅

Эли: За.

Жихэ: Аан нээрээ тийм. Томлилтоос наашаа ирэхдээ би чамд гоё хэд хэдэн үсний хавчаар авсан.😊 хэмээн машинаас жижиг хайрцагтай юм аван Элид өглөө.

Эли онгойлгон үзвэл хайрцаг дүүрэн гоёлын үсний хавчаар байв.

Эли: Би ийм юм зүүдэггүйг та мэднэ биз дээ?

Жихэ: Аан тийм үү? Гэхдээ чи чинь ямар эрэгтэй хүүхэд бишдээ. Таалагдсан хөвгүүн эсвэл найз баньдтайгаа цуг явахдаа зүүж болно ш дээ.😊

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now