Парт19: Ёнжүн сэтгэлээ илчилсэн нь

46 7 31
                                    

Юнги: Тэр олдохгүй нь ээ.

Юнги ингэж хэлмэгц Хусог доош суугаад санаа алдлаа.

Хусог: Ингэхэд ер нь тэр хаачсан юм?

Юнги: Чи байтугай би ч мэдэхгүй байна.

●●●

Эли: Тэхён.

Тэхён ийш тийшээгээ зах нь үл мэдэгдэх модод дунд хүний бараа байгаа үгүйг шалган харж байснаа газраас өндийн нааш хазганан өөрийнх нь нэрийг дуудах Элиг анзаармагц даруй гүйж очин хоёр мөрнөөс нь барьж аваад зүгээр эсэхийг лавлан асуулаа.

Эли: Би зүгээр дээ.

Тэхён: Хөл чинь яачихсан юм?

Эли тайвнаар инээмсэглэхийг хичээсэн ч Тэхён үүнийг нь үл тоон доош явган сууж хөлийг нь үзэв.

Эли: Би үнэхээр зүгээр гээд байна ш дээ.

Эргэж босон өмнөө байх хайртай хүнийхээ хацрыг нь даган урссан нулимсыг Тэхён олж хармагц Эли үүнийг нь мэдмэгцээ бушуухан шиг уруу харж хоёр гараараа нүүрээ арчлаа.

Тэхён: Явж чадах нь уу?

Эли: Чаднаа.

Догонцогносон хөл нь эвгүй газарт нэг гишгэмэгц унах гэж байсан Элиг Тэхён гараас нь бушуухан шиг барьж авав.

Тэхён: Үүрүүл. Болохгүй юм байна.

Тэхён доош явган сууж Элиг дээр гар гэхэд тэр хэрэггүй хэмээн дургүйцэхэд аргаа барсан Тэхён түүнийг хоёр гар дээрээ өргөх нь тэр. Гэнэтийн явдлаас цочсон Эли Тэхёны хүзүүгээр гараа хурдхан шиг оруулан нүд рүү нь маш томоор ширтэнэ.

Тэхён: Ингэхээс өөр арга алга.

Өөр лүү нь том нүдлэн цоо ширтэх Эли рүү тэр нэг харан ийнхүү хэлчихээд цааш нэг их удалгүй алхаж эхэллээ. Замд төгсөлтийн үдэшлэгт үнсэлцсэн үед мэдрэгдсэн мэдрэмж тэр хоёрт мэдрэгдэж зүрх нь зогсох нь уу гэлтэй хурдан хурдан цохилно.

Тэхён: Эли.

Эли: За.

Тэхён: Би одоо л хэлэхгүй бол сүүлд нь харамсах юм шиг санагдаж байна.

Эли: Юу юм?

Тэхён түүнийг зөөлөн буулгаад хоёул ногоон дээр түр тэнгэр өөд ширтэж суув.

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now