14. 사랑의 끝

92 14 1
                                    


"Чүэ Ёнжүн. Мэргэжлийнхээ тодорхойлолтыг өгөөрэй."

Ангийн багшийн дуунаар бугуйвчаа ширтэж байсан би толгойгоо өргөлөө.

"Цагдаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тасагт орох болно."

Урьд өмнө нь үргэлж л модель болно гэж ярьдаг байсан нуруулаг хүүг гэнэт цагдаа болно гэхэд багш нь тунчиг гайхаж орхив.

Хичээлээсээ тарсан Ёнжүн цэцгийн дэлгүүр орж лиш цэцгийн баглаа худалдаж аваад автобусанд суулаа. Автобусны цонхоор харагдана. Бидний бүх зүйл эхлэсэн цэг. Жижигхэн дэлгүүр бас балгас болсон саравч. Энд л би түүнтэйгээ учирч, үерхэх санал тавьж, анхны үнсэлтээ хийсэн. Хөдөлж явсанаас нилээн хэдэн минутын дараа "Сараана" хаягтай газрын урд буугаад хаалгыг нь түлхэн дотогш оров. Зун иржээ.

Ким Еэжүн 2003-2022 гэсэн бичигтэй хайртынх нь дөлгөөхөн инээмсэглэж татуулсан зураг өөдөөс нь угтав.

Өөрийнхөө үхлээр аавыгаа шийтгэх болсон миний бяцхан хайр.

"Сайн уу, сахиусан тэнгэр минь. Сүүлд ирсэнээс хойш долоо хоночихжээ. Ирэхийг хүсээгүйдээ биш шүү, зүгээр л гэрт маань бага зэрэг асуудал гараад. Ээж маань өвдчихсөн. Гэхдээ сүртэй зүйл биш дээ, удахгүй зүгээр болчихно. Миний хайр сайн сууж байсан уу? Наана чинь хэр байна даа. Бас би цагдаа болохоор шийдсэн. Хэнд ч хэрэггүй аавтай чинь таарсан шиг цагдаа биш, шударга үнэнч цагдаа болох болно. Чиний төлөө. Давтлаганы маань цаг болж байна. Одоо явах хэрэгтэй бололтой. Үргэлж хайртай шүү. Баяртай."

"Crown ахлах сургуулийн сурагч Чүэ Ёнжүн төрийн албаны шалгалтанд түүхэн дэх хамгийн өндөр, төгс оноог авлаа."

"Төрийн албаны шалгалтын төгс оноотой сурагч цагдаагийн академид элсэн суралцахаар болжээ."

"Цагдаагийн академийн хамгийн өндөр голчтой төгсөгч Чүэ Ёнжүн Сөүлийн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тасагт хуваарилагдлаа."

Цагдаа дүрэмттэй өндөр залуу өнөөх л явдаг замаараа цэцгийн дэлгүүрээс лиш цэцэг боолгуулж аваад"Сараана" хаягтай хаалгаар явж орлоо.

"Хайр нь чамд өгсөн амлалтандаа хүрч, шилдэг, шударга цагдаа болсон. Мундаг байгаа биз. Чи харсан бол гарцаагүй баярлах байсан даа."

Цаг орчим өөрийн эргэн тойрны сонин хачнаа ярьсан залуу ам нь цангах үед л ухаан орлоо. Тэгээд хайрттайгаа салах ёс хийчихээд гарч ирэхэд гадаа анхны цас хаялж байв.

"Би одоо 24 настай. Харин чи минь 19 настай хэвээрээ л."


To be your friend was all I ever wanted, to be your lover was all I ever dreamed.








Author Note: Гунигламаар өдөртөө зориулж бичсэн бичвэртэй минь хамт дуустал нь байсанд баярлалаа. Ёнжүн, Еэжүн бид гурвын зүгээс маш их талархал илэрхийлье. 🫶🏻

 🫶🏻

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


2022.10.09 16:40

"With Cassiel"







.

Pacific /✔️/Where stories live. Discover now