09.

72 12 0
                                    

Үнэхээр 12 сар гарч, зул сар хаяанд иржээ. Еэжүний хамгийн дуртай баяр.

Халуун сүү атгасаар сургууль руу нь ороход тэр харагдсангүй. Ангийнх нь хүүхдээс асуухад дүү нь залгаад хамаг юмаа хаяад гарсан гэх нь тэр.

Нээрээ тийм шүү дээ. Түүний том асуудал. Гэрийг нь заалгуулж аваад очиход хаалганы цаанаас шил хагарах, дүү нар нь уйлж, ээж нь мэгших сонсогдоно.

Харин Еэжүн аавтайгаа муудалцаж, ээж рүүгээ явуулахгүй гэж байгаа нь дахин сонсогдлоо. Надад хамгаас нандин найз охин минь юмсан.

Юу хийхээ мэдэхгүй цагдаа дуудаж өгчихөөд цаана нь хүлээн зогсоход аавыг нь гавлан гарч ирж суулгаад авч одов. Цонхоор нь шагайхад хагарсан бутарсан юмнуудаа цэгцэлж суух нь харагдана.

Удалгүй хаалга түлхэн гарч ирээд намайг хараад таг зогсож орхилоо. Гараа дэлгээд ойртоход тэр хэсэг тээнэгэлзсэнээ гүйж ирэн тэврүүлэв.

"Одоо надад юу болоод байдгийн мэдсэн байх тийм үү?"

Би дуугүй л толгой дохин түүний хэлснийг сонсон сууна.

"Миний амьдралын хамгийн жаргалтай үе хоёр жилийн өмнөх өвөл байсан гэж хэлсэн дээ. Тэр үед аав арай ч ийм байгаагүй юм. Хааяа л уудаг, уусан ч сүртэй гэм хийхгүй жаахан том дуугарч байгаад л унтчихдаг байлаа."

Гадаа суувал даарахаар байсан тул бид манай гэр лүү явж, орж ирээд халуун цай уучихаад, дулаахан хөнжилдөө шигдэж авлаа. Тэгээд үргэлжлүүлсэн юм.

"Би одоо бодоход тэр үед хамгийн жаргалтай охин байсан. Тэгээд л 21 он гарч өвөл дуусаад 3 сард хавартай золгох үед манай гэр бүлд их том өөрчлөлт гарсан.

Гэхдээ бас 21 оны өвөл тийм ч муу байгаагүй ээ. Тэсэж болохоор байсан учраас. Гэхдээ энэ жилээс. Бүх зүйл дордсон. Харин намар, өвөлтэй хамт чи ирсэн болохоор жаргалтай байна. Сэтгэл гутралдаа идэгдсэн охин байсан ч чиний ачаар эдгэрч байгаа бололтой."

Яриагаа дуусгаад нулимсаа арчихад нь би дагаж уйлахгүй байж чадсангүй. Яаж энэ бүхнийг тэсээд байсан юм бэ?



Two are better than one.





.

Pacific /✔️/Where stories live. Discover now