03.

105 18 2
                                    


"Ким Еэжүн."

"Бидний нэр төстэй юм байна."

Чиний нэрийг мэдсэндээ хэт их баярласаар өөрийнхөө нэрийг ч хэлэлгүй төстэй гээд орилчихсон байлаа.

"Тийм үү, чамайг тэгвэл хэн гэдэг юм?"

"Чүэ Ёнжүн. Төстэй байгаа биз? ЖүнЖүн."

Чи илүү гүнзгий инээмсэглэхэд хацар чинь хөдлөж байлаа.

"Тэгвэл дараа уулзъя, Ёнжүн аа."

Ингэж хэлээд сүүгээ сорсоор дэлгүүрээс гарах үед би одоо л амьсгаа авах шиг болов. Тэр хүндэтгэлгүй шууд харьцсан. Тэгэхээр бид найзууд гэсэн үг үү?

Еэжүн. Хөөрхөн нэр.

Дахин уулзах тэр мөчид Чүэ Ёнжүн би өөрөө зоригтой алхам хийхээ амлая. Дэлгүүрийн хонх жингэнэсээр. Харин чи ирэхгүй байсаар л.

Удаж удаж нэг өдөр ирэхдээ чиний үзэсгэлэнтэй нүдэнд нулимс хурж, юу юугүй аягандаа багтахгүй халих шахам байлаа.

Энэ өдөр чи тамхи аваад гарсан юм. Бас надтай юу ч дуугаралгүйгээр. Чи мөнгөө өгөх гээд гараа сунгахад цамцны чинь ханцуйны цаанаас хөхрөлт үзэгдээд өнгөрлөө. Хий дэмий санаа зовж л чадах өөртөө уур хүрч байв.

Гарсан даруйд араас чинь гүйж очоод дэлгүүрийн хаалгыг түлхэх гэтэл чи зүгээр л доошоо хараад явж одсон. Малгайтай хар цамцныхаа малгайг өмсөөд.

Чиний ард яг юу болдог юм бэ? Хичнээн инээмсэглэсэн ч нүдэнд чинь гүн тогтсон энэ их уй гунигийг яаж үргээх вэ.


My beloved girl.




.

Pacific /✔️/Where stories live. Discover now