04.

118 19 1
                                    


Дараагийн өдөр нь дэлгүүртээ ээлжээ сольчихоод амрах юм чинь гээд гадаа жаал суухаар болов.

Гудамжныхаа төгсгөлд хүн амьтан тийм ч их очоод байдаггүй саравч руу зүглэж орхилоо. Чиний тухай бодох гэсэндээ л тэр.

Балгасны ханыг тойрч очоод харахад нүдэндээ итгэсэнгүй. Тэнд чи, миний бяцхан Еэжүн газар суугаад эхэр татан уйлж байсан юм.

Очиж чадахгүй хэсэг зогсоод гадаа хүйтрэх шинжтэй болсон тул хүрмээ бариад ойртлоо. Чи хэнийг ч анзаарахгүйгээр уйлсаар.

Хүрмээ нөмрүүлэхэд чи нулимстай нүдээр над руу нэг сайн харж авах шиг болов. Гараа явуулаад зөөлөн тэвэрч, нуруун дээр чинь товшиход чи миний энгэрт шигдээд улам уйлж эхлэсэн.

Хагас цаг хэртэй уйлсны чинь дараа товших гараа сулруулаад чам руу харахад чи гүнээс гүн санаа алдаж билээ. Яг л хэн ч, юу ч асуухгүйгээр хамт байж өгөх хэрэгтэй байсан мэт.

Юм хэлэх гээд амаа нээтэл чи миний үнэрийг нэг хүчтэй үнэрлэж аваад гэнэт ухаарсан мэт огцом бослоо. Тэгмэгцээ эргэж хараад

"Хүнд цааш хэлэхгүй гэж найдаж байна." гэчихээд явж одсон. Чиний үснээс үнэртдэг жүржний үнэр, гутлын чинь өсгийтэй хамт цаашилсаар.

Чи минь хүнд сул доройгоо үзүүлэхийг хүсдэггүй хэрнээ хэн нэгний энгэрийг хайдаг байжээ.





You call it madness, but I called love.






.

Pacific /✔️/Where stories live. Discover now