08.

87 15 2
                                    


"Түр сургуулийнхаа гадаа гараад ирээч."

Еэжүнээс ирсэн зурвасыг хараад хичээлээ таслан, 1 давхрын цонхоор үсрэн гарч ирэхэд тэр дүрэмтэн дээрээ куртикээ хэнэггүй гэгч нь өмсчихөөд хөлөөрөө газар зуран зогсохыг нь харлаа.

"Ороолт ч зүүхгүй шүү, энэ хүүхэд."

Хар нэхмэл ороолтоо тайлаад, зүүж өгөөд хацарнаас нь чимхэхэд тэр инээгээд гарнаас минь хөтлөв.

Хөтлөж, тэврэх гэх мэтийг үргэлж хийсээр хэдий нь ээ дасаж орхижээ.

"11 сар гарчихаад байхад малгай өмсөхгүй юм аа гэхэд куртикнийхээ цахилгааныг тат л даа."

"Чамаар үглүүлэх гоё болохоор албаар тэгдэггүй юм за."

Хэлэн гаргачихаад зугтахад нь хөөцөлдөн гүйсээр цасан дунд хоёул бүдрээд уначихав.

Тэнгэр ширтсээр хэн хэн нь босох гэж яарсангүй.

"Би ханиад хүрээд, өвдөөд байдаг л болохоос биш өвөлд үнэхээр дуртай. Миний бүх сайхан дурсамжууд өвөл болсон байдаг. Ялангуяа хоёр жилийн өмнө. Түрүү жил ч бас. Харин энэ жил чи хамт байгаа болохоор бүр илүү онцгой."

Удаан бас намуухнаар Еэжүн өгүүлэхэд би баярласандаа хашгирчихсангүй.

"Тийм болохоор чамд нэг зүйлийг хэлэх гэж л дуудсан юм. Би ч бас чамд сайн байх."

Түүний хувьд онцгой хүн гэдгээ мэдэрч, нисэхээс наагуур байсан хэрнээ энэ үгийг огтхон ч төсөөлөөгүй байсан би гацаж орхилоо. Миний сахиусан тэнгэр надад ч бас сайн гэв үү?

Хөвөх мэт үзэгдэх үүлсийг ширтсээр цочирдлоосоо гарч амжаагүй хэвтэж байсан миний нүд дээр Еэжүний нүүр гарч ирэхэд ухаан орон бослоо.

Тэр минь аль хэдийн босчихсон инээж байх аж. Бушуухан тэвэрч аваад үсэрч "Би ч бас чамд үнэхээр сайн. Үгүй ээ бүр хайртай." гэхэд тэр ичих нь мэдэгдэж, нуруугаар минь гараа оруулан зөрүүлэн тэвэрлээ.

"2022 оны 11 сарын 8. Бидний үерхэж эхлэсэн өдөр."




I need you like a heart needs a beat.






.

Pacific /✔️/Where stories live. Discover now