05.

89 15 1
                                    


Хичээл дээрээ сууж байхад хэн ч анхаарлыг минь татахаа больсон байлаа. Тэд чинь чи биш шүү дээ.

Тэр уулзалтаас хойш нилээд хэд хоног өнгөрч орхижээ. Чамайг хажуугийн сургуульд сурдаг, бүр хичээлээ тасладаггүй сайн сурагч гэдгийг чинь мэдэх ч очихгүй байсаар л байлаа.

Бодолд автан суусаар залхаж, цүнхээ аваад гарлаа. Үлдсэн хичээлийг найзууд аргалчихаж чадна.

Танай сургууль руу очиход үдийн хоолны цаг таарсан бололтой энд тэндгүй хүүхдүүд. Чи тэдний дунд цүнхээ үүрчихээд, сүү талх авч байгаа харагдана.

Өлсчихнө гэж бодоод сүү талхаа дуусгахыг чинь тэвчээртэйгээр хүлээгээд болох үед нь чиний зүг итгэлтэйгээр алхлаа.

Хүүхдүүд нээх тоохгүй байгаа нь тухтай санагдуулж байна. Алхсаар чиглээд очих үед чи илт гайхсан харагдав.

"Ёнжүн? Чи энд юу хийж-"

"Еэжүн аа, надтай хамт хичээлээ таслахгүй биз?"

Тэр хариулж ч амжаагүй байхтай зэрэгцэн орох хонх дуугарч хүүхдүүд анги руугаа гүйлдэж эхлэлээ. Чам руу гараа сунгахад чи хэсэг тээнэгэлзсэн харагдсан ч удалгүй чанга гэгч нь атгах үед бид хөтлөлцөөд гүйлээ.

Хүмүүс сургууль, анги руугаа гүйж байхад бид эсрэг зүг рүү нь. Хичээлээ таслахаар гүйнэ.

Замдаа жижүүр багшид баригдах шахаж, хөөгдсөн ч бид хөтлөлцөн гүйсээр гадаа гарч ирлээ. Амьсгаагаа дарахаар зогсоод удалгүй нэг нэгэн рүүгээ харж инээлдэв.

Чи амьдралдаа анх удаа ийм эрсдэлтэй таслалт хийж үзсэн бололтой инээсээр л. Би та нарт хэлсэн бил үү? Тэр инээж байхдаа хамгийн үзэсгэлэнтэй нь гэж.

Бид дэлгүүрээс бургер, газтай ундаа авчихаад нөгөө л хүн очдоггүй балгас, саравч руугаа явсан.

Их удаан ярилцсан шүү. Бас миний амьдралын хамгийн сайхан мөч байсан гэдэгт зуун хувь итгэлтэй байна.



Always Loving You.






.

Pacific /✔️/Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang