12.

87 12 0
                                    


Ойрын үед би түүний сэтгэлийн шаналалд санаа зовж байлаа. Тэр минь үргэлж л нэг тийшээ гөлөрч эсвэл үхчихвэл ээж дүү нар минь яана аа хэмээн асууна.

Түүний аав. Нэг өдөр манай дэлгүүрт орж ирээд архи худалдаж аваад гарсан юм. Эрүүл байхдаа дажгүй ааштай ч уусныхаа дараа хог новш шиг болдог гэдгийг нь би хэн хүнээс илүү сайн мэднэ.

"Еэжүн аа."

"Сайхан амарсан уу миний хайр."

Еэжүн урьдын хэдэн өдрөөс хэд дахин илүү цоглог байх агаад үргэлж л инээмсэглэж байлаа. Гэхдээ бага зэрэг хүчилсэн харагдах нь тэр.

Гэвч түүнийг сэргэлэн цовоо байгаад баярласан би тэр дороо л энэ бодлоо замхруулж орхиод гараас нь хөтлөв.

"Парк орох уу?"

Урьд өмнө нь хэзээ ч тавьж байгаагүй асуулт. Хуучны тэр байсан бол хэдэн вон ч болтугай хадгалъя гээд саравчиндаа очихыг санал болгох байсан даа.

"Тэгье."

Цас орсоноос болоод ажиллаж буй ганц тоглоом нь алсыг харагч байлаа. Тэр минь жаахан охин шиг догдолсоор хөөсөн чихэр авж бүхээгэнд нь ороод маркер гаргаж ирэн ханан дээр нь нэрээ бичихээр зэхэж байв.

"Жүн + Жүн = 118"

Үерхсэн өдрийнхөө он сарыг бичээд ард нь жижигхэн зүрх зураад эргэж харлаа. Яг тэр үед нар жаргаж, туяа нь бүхээгний цонхоор түүн дээр минь тусаж хамгийн үзэсгэлэнтэй үзэмж байлаа.

Нар жаргаж, үлгэрийн юм шиг орчин бүрдсэнийг тэр мэдсэн бололтой цэхлэн сууж ороолтноос минь татлаа. Огт төсөөлөөгүй байсан би урагшлаж уруул минь хоорондоо нийллээ.

Чихэрлэг хэрнээ исгэлэн амт агуулсан бидний нандин үнсэлт. Бодоод үз л дээ. Алсыг харагчны цонхоор улбар туяа татаж түүний доор бид биесээ үнсэнэ.

Дараа нь хоолны газар орж, түүнийхээ дуртай чихэрлэг тахиаг авж идэхээр болов. Хоолоо хүлээх зуур тэр чихэнд минь хачирхалтай хүсэлтээ шивнэв.

"Хоёулаа шар айраг ууж үзэх үү?"

Киноноос харсан гээд хошуугаа унжуулах тэр минь миний хариултанд яалт ч үгүй гомдсон байлаа. Тахиаг шар айрагтай хольж идвэл үнэхээр амттай байдаг гэсэн гэнэ.

"Дараа. Яг 20 нас хүрэхээрээ ууж үзье за юу. Одоо чинь бид жаахан байгаа шүү дээ."

Хэсэг гараа элгэндээ тэврэн суусан тэр минь шинэхэн шарсан тахиа нь ирэх сургаар нүүрэндээ инээмсэглэл тодруулан шүүрэн авч амандаа хийлээ. Тэгчихээд хорвоогийн аз жаргалыг бүгдийг нь мэдэрсэн хүн шиг амаа даран инээд алдав.

Цатгалан хүмүүс болсон тул харихаар гарлаа. Хөтлөж алхсаар, тэр хажууд минь шулганасаар. Тэгээд гэрийнх нь хажууд ирээд зогслоо.

"Заа одоо ор хайр аа. Оройтчихсон болохоор ээж нь санаа зовчихно."

"Гэхдээ хүн дахиад жаахан хамт баймаар байхад."

"Маргааш уулзна шүү дээ. Хэзээ л бол хэзээ л уулзаж болно. Одоо ор оо сахиусан тэнгэр минь."

Баяртай гэж гараа даллачихаад орохыг нь харсаар хаалга хаагдах үед би буцан эргэлээ. Гэртээ орж ирээд хос бугуйвчаа ширтсээр нэг мэдэхэд унтаж орхив.

Үүр цайх үед унтсанд дуудлага ирж нойрноосоо сэрлээ.

"Байна уу?"

"Чүэ Ёнжүн мөн үү? Түргэн тусламжийн тасаг байна. Ким Еэжүний гаранд байсан захиаг дамжуулахаар холбогдож байна."

Say yes to heaven.







.

Pacific /✔️/Where stories live. Discover now