11.

70 12 0
                                    


Хэн хэнийхээ анхны хайр нь болсон бид өдөр ирэх тусам дотносч байлаа. Гэхдээ нэг л зүйл байгаа нь түүний хацар өдөр бүр хавддаг болсон нь байв.

Энэ нь түүний аавын уудаг нь өдөр бүр болсон гэсэн үг. Шинэ он гарч байхад дөнгөж 00:00 цаг өнгөрсөний дараа Еэжүн над руу гүйж ирсэн. Дахиад л тэр бүхэн давтагдсан хэрэг.

"Тэр өдөр аав цагдаад баригдаад 7 хоног түр саатуулах байранд байсан. Ээж, дүү нар болон надад хамгийн тайван долоо хоног байсан байх. Гэвч би мэдээд байсан юм, тэр өшөөгөө авна гэж."

"Өшөөгөө авна гэхээр?"

"Намайг цагдаад өгч яаж чадаж байна аа гээд л эхлэнэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бүр тасаг байдаг хэрнээ дээд тал нь долоо хоног саатуулаад л суллаад явуулчихна. Тэгэхэд нөгөө хүн нь улам уурлаад, одоо юу ч хийсэн сайндаа л хэд хоног саатуулна биз гээд улам улангасдаг юм."

Миний түүнд хийж өгч чадах зүйл ердөө л тайвшруулж, тэвэрч, үнсэж өгөх байлаа. Өөр зүйл чадахгүйдээ өөртөө гутарна. Бас тэр үед хэрэггүй цагдаа дууддаг ч байж уу гэж бодно.

"Бид цугтаа тэмцэж яагаад болохгүй гэж?"

"Цугтаа гэхээр яах юм? Чи манайд ирээд аавтай зодолдох хэрэг үү? Хэрэггүй ээ, Ёнжүн аа. Би л энэ шавартаа дуусах болно."

"Тэгвэл ядаж яагаад ээж дүү нартайгаа зугтаж болохгүй юм бэ?"

"Бод доо. Бид зугтаад хаачих билээ? Наашаа гэх ах дүү хамаатан байхгүй байхад."

Үүнээс үзвэл би хэтэрхий ахархан бодолтой хүн аж. Харин тэр минь хол ойрын бүхнийг тооцоолж хардаг, боломжгүйг нь мэдээд тэмцэхээс өөр сонголтгүй гэдгээ ухаардаг байж.

Хөхөрчихсөн гар, уруулчихсан бугуйн дээр нь тос түрхээд лент нааж өгч байх нь бидний хувьд хэвийн үзэгдэл болжээ.

Тэгээд тэврэлдэнэ. Түүнд минь хамгийн их дутагддаг зүйл бол халуун дулаан тэврэлт. Тэгсэнийхээ дараа "Snowman"-ийг сонсоод хөтлөлцөн хэвтэнэ.

"Ёнжүн аа? Би үхчихвэл юу болох бол?"

"Байж боломгүй үг битгий амнаасаа гарга сахиус минь. Наад зах нь гэхэд ээж, дүү нар чинь яаж шаналах билээ дээ. Тэгээд би. Чи байхгүй бол би ч бас амьдрах эсэхтээ эргэлзэж байна. Тийм болохоор тийм зүйлийн талаар бодох хэрэггүй мм?"




My soul and your soul are forever tangled.






.

Pacific /✔️/Where stories live. Discover now