01. 아름다운

277 23 0
                                    


"Ёнжүн аа. Ирээд шинэ бараа зөөлцөөд оруул."

"За"

Дэлгүүрт шинэ ачаа ирж, ашгүй нэг юм үргэлж орлого оруулдаг гоймон бас бус зүйлс шинээр ирлээ. Бүр дуусчихаад байсан юм.

Эзэн бараа зөөж өгч, тооцсоныхоо дараа "Цэвэрлэгээгээ хийчихээд хариарай." гээд явсан бөгөөд би шалаа арчсаар үлдсэн юм. Хэдий халаасны мөнгө л олох гэж буй цагийн ажил ч гэлээ нэгэнт л ажиллаж байгаагийнх хичээх хэрэгтэй.

Цагийн зүү 11:58-ийг заах үед дэлгүүрээ хаахдаа бэлдэж эхлэлээ.

Тэр үед чи орж ирж билээ.

Хаалганы дээд талд өлгөсөн хонх жингэнэж, хар малгайтай цамц өмсөж нүүрээ нуусан нэг охин орж ирсэн. Орж ирээд мэндлэх үгийн зөрөөгүй шоколадтай сүү сугалж аваад над дээр ирлээ.

"1200вон болж-"

"Тэгээд бас нэг хайрцаг тамхи."

Сонссондоо цочирдсон би эгцэлж харахад чи ч бас нүүрээ өргөн дээшээ харлаа. Тэрхэн агшинд бид харц тулгарч билээ.

Яагаад ч юм чиний нүд хамгийн гунигтай нь санагдаж, өөрийн мэдэлгүй гараа сунгасаар бага зэрэг улайсан баруун хацарт чинь хүрч орхисон.

Чи хөмсгөө зангидаад гарыг маань түлхэх тэр үед би ухаан ороод тамхи авч өглөө. Зүгээр л өгмөөр санагдсан юм. Ахлах сургуулийн сурагчид тамхи өгсөн хэрэгт орно гэдгээ мэдэж байгаа ч.

Чи дуугүй л аваад халаасалж, тооцоогоо хийн, бүр илүү мөнгө үлдээн гарч одсон. Дэлгүүрийн хаалганы шилээр чамайг ажихад чи сүүндээ соруулаа зоогоод сорж тайвширсан мэт нүдээ анилаа.

Гудамжны бүдэгхэн гэрэл ёлтойж, нүдэн дээр чинь тусах тэр агшинд үгээр хэлэмгүй үзэсгэлэнтэй харагдаж, би чамд дурлаж орхисон.



Prettiest girl in the world.








© All Rights Reserved

Pacific /✔️/Where stories live. Discover now