06.

88 14 1
                                    


"Еэжүн аа, энэ миний хамгийн дуртай дуу. Энийг чамтай хамт сонсох гээд л хэлж байгаа юм. Өөр хүнд хэлж болохгүй шүү."

"За."

Өнөөх л саравчиндаа, өнөөх л балгасны ханаа налаад. Гэхдээ Еэжүнтэй хамт.

Хичээлээ хамт таслаж, цагийг өнгөрөөсөнөөс хойш бид илүү дотно бас илүү хамт байдаг болсон. Гэхдээ түүний гаран дээр хөхрөлтийн мөр үзэгдэх нь ойртож бараг байнга л цамц өмсөж явах боллоо.

Санаа зоволт минь ихсэх тусам гэрт нь очоод яг юу болдогийг мэдэх юмсан гэж л хүснэ. Тэр гараа явуулсаар ганц ширхэг тамхи гаргаж ирээд асаах гэтэл би амнаас нь авч орхив.

"Өмнө нь хориглож байгаагүй байж яагаад гэнэт?"

"Хэдий чи байнга биш хааяа татдаг ч гэлээ энэ хортой шүү дээ. Тиймээс гуйя, зүгээр л иштэй чихэр идье за юу."

Еэжүн хариуд нь зүгээр л инээмсэглэсэн юм. Дотроо бохьтой, янз янзын амттай том чихэр гаргаж ирээд гаран дээр нь тавьбал тэр дороо задлаад ам руугаа хийчихлээ.

"Талыг нь буцаагаад ав аа. Өдөрт хоёрыг л идэхгүй бол шүдгүй болчихно." гээд чихэр хүлхээд булцайсан хацраа хөдөлгөв.

Мөр налаад дуу сонсож байгаад тэр гэнэт л ам нээж "Аз жаргал гэдэг үнэхээр эрвээхэй шиг юм тийм ээ? Нэг л нисээд явчихвал эргэж ирэхгүй."

"Мм, миний хувьд чи л жаргалтай байвал цэцэгсээр бүрхээд ч хамаагүй ирүүлэх болохоор"

Толгой нь хүндрэх мэдрэгдэж хажуу тийш харвал чи унтчихжээ. Миний мөр, энэ саравч чиний тайван байж чаддаг газар болсонд үнэхээр баярлаж байна. Миний дэргэд санаа зовохгүй унтаж байгаа чинь л надад шагнал шиг.

Түүнд мөрөө зээлдүүлэнгээ нар жаргахыг үзэж байтал халаасан дахь утас нь чичирхийлэв. Тэр цочин сэрээд утсаа чихэндээ барив уу үгүй юу царай нь шууд л хувирлаа.

Явахаар зэхэн босож хогоо түүх түүнийг гэртээ харьвал хөхрөлт нь нэмэгдэх нь ойлгомжтой тул гарнаас нь барин зогсоогоод

"Явахгүй байж болохгүй юу?"

"Болохгүй. Би тэрний эсрэг зогсож чадах ганц хүн. Ээжийгээ бас дүүгээ хамгаалах хэрэгтэй." гээд гараа татан гүйж эхлэв.

Сая түүний дүү уйлан залгасан ажээ.


Happiness is a Butterfly.






.

Pacific /✔️/Where stories live. Discover now