13.

65 13 0
                                    


"Бурхан минь, үгүй байгаасай. Үгүй гэж хэлээч."

Хэдхэн минутын өмнөх мэдээг дуулсан би тасралтгүй урсах нулимсаа шударсаар амандаа үглэж байлаа. Эмнэлгийн зүг унтлагын хувцсан дээр угласан хүрмээ ч бүтэн товчлолгүй гүйлээ.

Хэдхэн цагийн өмнө надаас инээгээд салсан шүү дээ. Тийм байх боломжгүй. Миний сахиусан тэнгэр өөрийн гараар далавчаа хугалах ёсгүй.

Эмнэлгийн үүдээр хар хурдаараа гүйж орж ирсэн би харалдаа зогсож, уйлан эцгийг нь буруутгаж буй ээж, дүү нарыг нь олж харав.

Бие сульдах шиг болж, өвдгөөрөө нугаларан газар уналаа. Нүд эрээлжлэн хаана яваад байгаагаа мэдэхгүй байгаа ч сэтгэл, зүрх минь Еэжүн рүү зүглэж буйгаа мэдэж байлаа.

Хүйт даасан тэр ёрын өрөө рүү ороход хажууд нь сууж байсан цагдаа босч ирээд үнэмлэхээ үзүүлэн

"Ким Еэжүн амиа хорлосон. Хотхоны хамгийн өндөр байшингаас үсэрчихсэн. Мөрдлөг явуулахаар цогцсыг нь шүүх шинжилгээ рүү явуулахад гартаа тас атгачихсан захиан дээр нь чиний нэр бичээстэй байсан учраас-"

Амиа хорлосон гэдэг үгээс цааш чих шуугиад сонсож чадсангүй. Мөрдөгчийг давуулан харвал бидний хос бугуйвч хөрсөн гаранд нь гялтайж харагдана. Яагаад? Тэр минь яагаад тийм сонголтыг хийхээр шийдчихэв ээ? Би хайртыгаа дэндүү дутуу хайрлачихав уу, халамжаа хэтэрхий багадуулчихав уу.

Арай гэж тогтсон нулимс минь дахин хацар зүсэн доошлоход би өөрийгөө мэдэрсэнгүй. Нүд харанхуйлж, ухаан санаа орж гарна.

"Ухаан орж байна!"

Эмч нар гүйлдэн ирж, нүд рүү минь гэрэл тусгаад өөрсдийг нь харж байна уу хэмээн асуув. Тэр мэдээг сонссоноос хойш би бүтэн гурван хоног ухаангүй хэвтсэн аж.

Гаднаас өнөөх цагдаа орж ирээд инээвхийлэн "Яг урд ухаан алдчихаар чинь гайхлаа шүү."

Ярих хүсэл ч байсангүй дуугүй л өөдөөс нь ширтэхэд мөрдөгч хоолойгоо засаад гарт түүний минь надад хаягласан захиаг атгуулав. Тэгээд чимээгүйхэн өрөөнөөс гарч одлоо.

" Миний хайрт: Чүэ Ёнжүн-д

Чам дээр минь энэ захиа очиж ээ гэхээр би аль хэдийн энэ ертөнцөд байхгүй болсон байна гэсэн үг. Хүчтэй дүр эсгэсэн хэрнээ хамгийн сул дорой би хичнээн хичээгээд ч намайг сорох энэ шаварнаас гарч чадахгүйгээ мэдэрч, эцэст нь бууж өглөө. Сэтгэл гутралд баригдсан сүүдэр минь эцэст нь намайг идэв. Энэ мэдээг дуулсан чи минь ямар хэцүү байгаа бол доо. Бага ч болов тайтгаруулах гэсэндээ энэ захиаг нулимс дуслуулан байж бичиж байна. Чи намайг дутуу хайрласан, дутуу халамжилсан, дутуу санаа тавьсан зүйл огтхон ч биш шүү. Биднийг танилцсанаас авахуулаад одоог хүртэл чиний хажууд хамгийн жаргалтай тайван охин байсан болохоор гуйя, өөрийгөө битгий буруутгаарай. Миний 19 насны догдлол, баяр хөөр, аз жаргал, хайр байсанд баярлалаа. Тэр муу бүхнээс зугтахдаа чиний энгэрт л шигдчихвэл бүх зүйл сайхан болох мэт л санагддаг байсан юм. Миний хайрт, миний амьдралд хоргодох шалтгаануудын хамгийн үнэтэй нь байв. Ийм хувиа хичээсэн сонголт хийсэнд минь уучлаарай, бас хайртай шүү.

Pacific /✔️/Where stories live. Discover now