"Та өөрийнхөө талаар цахим хуудсан дээрээ маш тодорхой дурьдсан байсан, үүнд ямар нэгэн шалтгаан бий юу?"

Хөнгөхөн инээх тэрээр яг л таван жилийн өмнөх шигээ харагдана. Нүд рүү нь удаан харвал уусаад шингэчих мэт, царайлаг царайнд нь татагдчихсан бол түүнээс буцах замгүй яг л тэр хэвээрээ.

"Үнэнийг хэлэхэд надад өс хонзон санасан олон хүмүүс бий, түүнээс үүдэлтэй ард иргэдэд миний талаарх худал мэдээлэл очих вий гэхээс, өнгөрснийхөө талаар нэг их нуудаггүй ч хүмүүст ярьдаггүй байсан учир буруу ойлголт үүсгэх вий гэдгээс болгоомжилсон гэх үү дээ"

Нэг л ижил хүн байхад өөр санагдах сонин мэдрэмж, таван жилийн өмнө түүний амнаас бүтэн өгүүлбэр гарна гэдэг ч хэцүү байсан атал одоо бусдын өмнө итгэлтэй гэгч нь зогсон, нэг бүрчлэн үйлдэлээ тайлбарлах тэр өмнөх өөрөөсөө тэс өөр болсон байв.

Бусад зүйлсийг огтхон ч анхаардаггүй, хэнэггүй залуу том хүн болчихсон байсан юм.

"Таньд нэмж хэлэх зүйл байна уу?"

"Намайг хүлээж байгаарай.."

Ярилцлагаа үүгээр дуусган машин руугаа орж, сурвалжлагч нар ч өнөөдрийн гол эзэн нь явсан тул мэдээгээ бичихээр зүг зүг рүү таран алга болцгоолоо.

"Юу хийхээр төлөвлөж байна даа?"

Бараг л түүний менежер гэж хэлж болохоор дунд эргэм насны ах ийн асуухад Жонгүг хөнгөхөн мөрөө хавчсаар

"Хэвлэлийн бага хурлын дараа хэсэгтээ чимээгүйхэн байна аа"

Илүүд шунавал тэр сөхрөөд унахаа мэдэж байлаа. Тэвчсэн сэтгэл дуусгавар болоход тэр гэрээ, найзуудыгаа, мөн сэтгэлийн гүнээс үл гарах тэр нэгнийг санасандаа галзуурах гээд байсан юм.



"Тэхён сонбэним?"

Тэхён эелдэг инээмсэглэлээр хариу бариваас

"Та надад энэ судалгаан дээр тус болохгүй биз? Уулна амархан ч яг одоо найз охин минь гадаа хүлээгээд-"

Илүү дутуу шалтаг үл тоочин үнэнээ хэлсэнд Тэхён дөрвөлжин инээмсэглэлээ тодруулсаар

"Яв даа, дараа хариу барихаа мартав"

"Тэгэлгүй яахав сонбэним, баярлалаа"

Хамаг хурдаараа гүйн гарах өөрөөс нас бага хамтрагчаа өхөөрдөх Тэхён түүнд нууцхан атаархаж байлаа. Хэнээс ч илүү цоглог, амьдарлын амт шимтэнд тэжээгдэж амьдарч байгаад нь

Please be my bride tonightWhere stories live. Discover now