Парт21: 🏐Волейбол🏐

Start from the beginning
                                    

Жүнмён: Бэр эгчээ та ямар төрөлд нь орсон юм?

Би: "Энэ нэг юм чинь өнөөх хачин үгээ болихгүй л юм байхдаа?"
Байт харваа. Бас наад бэр эгч энэ тэр гэсэн янз янзын үгээ боливол би их баярлана шүү.

Жүнмён: Яагаад? Инсолтой би үерхэж байгаа юм чинь та миний бэр эгч болно шд.

Түүний энэ үгэнд миний дургүй ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг.

Би: "Ёохх ах Инсол хоёр яагаад заавал миний үеийн улсуудтай үерхээд байгаа юм бэ? -_-"
Чи!! Дахиж намайг та эсвэл бэр эгч гэх юм бол Инсолтой уулзуулахааргүй болтол чинь дөрвөн мөчийг чинь санжуулна шүү!! Ойлгов уу!!

Түүн рүү ширүүхэн шиг үгээ хэлэн хурууныхаа үеийг дуугаргатал тэр над руу том харан шүлсээ нэг гүд хийтэл залгиад: О-ойлголоо хэмээсээр цаашаагаа явчихлаа.

Түүнийг цаашаагаа явсаны дараа инээд минь хүрэх шиг болон араас нь хөнгөхөн инээмсэглэж байтал уух юманд явсан хоёр маань ашгүй ирлээ.

Хэжин: За юу болж байна?

Минни: Сожү Сонвха хоёр их хөлөрсөн байх чинь.

Энэ муу Сухогоос болоод тоглолтоо ч таг мартчихаж.

Би: Тийм байна.

Волейболын талбайн цаад талд модон ширээний ард Сонду багш болон Юрим багш хоёр хамт сууна.
Сонду багш үе үе жүжгийн багш руу харах нь цаанаа нэг утгатай. Би өчигдрөөс хойш ажигласан л даа.

Бүжгийн багшид нэг тусалчихдаг ч юм билүү? Хэрэггүй юм болов уу?

Ийнхүү бодонгоо хоёр багийн онооны төмөр картыг харвал Жиюү Юүжү нар түрүүлж байна.
(Тэр онооны төмөр зүйлийн нэрийг мэдэхгүй болохоор ингээд биччихлээ. Мэддэг нь хэлнэ биз хх.)

Оноог хармагцаа гэнэт ухаан орсон юм шиг нөгөө хоёр луугаа харвал цуцаж эхэлж байгаа бололтой.

Би: Хожигдож болохгүй юмсан.

Хэжин: Эли?

Би: А-аан.

Хэжин: Чи зүгээр үү?

Би: Б-би яасан гэж?

Юу вэ? Яагаад ээрээд байна аа.

Хэжин: Чи нэг л тийм ер нь л сүүлийн үед аягүй сонин байгаа. Зан ааш чинь жоохон өөрчлөгдсөн ч юм шиг. Эсвэл бид хэдээс жаахан дөлөөд ч байгаа юм шиг.

Би: Би яг л байдгаараа байгаа ш дээ.

Хэжин: Тийм л дээ. Гэхдээ цаанаасаа л ер нь сонин санагдаад байгаа юмдаа.

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now