Парт19: Ёнжүн сэтгэлээ илчилсэн нь

Start from the beginning
                                    

Тэхён: Энэ бүх хугацаанд чи миний зүрхэнд байсаар ирсэн.

Эли тэнгэр өөд харж байснаа болин Тэхёны өөр лүү нь ширтэх оч гийсэн гялалзсан хар нүд рүү нь харах үед Тэхён түүний хоёр гараас нь атгалаа.

Тэхён: Би чамд хайртай. Сэтгэлийг минь хүлээж авах уу?

Эли: Би...

●●●

Харанхуй аль хэдийн болж түм буман одод тэнгэрт жирэлзэн харагдана. Элиг хайх жүжгийн багш болоод бусад нь бүгд цуглан түүнийг олоогүй дээ сэтгэл дундуур байлаа. Гэнэт модод дундах харанхуй жалгаас Тэхён Элиг үүрсээр гарч ирэхэд Хэжин хамгийн түрүүнд тэр хоёрыг үзмэгцээ даруй гүйж очив. Бусад нь ч бас Хэжинийг харчихаад дараа нь нөгөө хоёрыг анзаарч харан Хэжиний араас Тэхён Эли хоёр дээр ирэв.

Хэжин: Эли чи чинь хааччихдаг байнаа?

Тэхёны нуруун дээрх охин түүний нуруун дээрээс бууж бусад дээрээ очиход багш болон бусад нь зүгээр эсэхийг асуувал Эли хөнгөхөн гэгч нь толгой дохиж дулаахнаар инээмсэглэнэ. Харин Юнги түүнийг нүд салгалгүй ширтэх нь яг л нэг зүйлийг хэлэх гээд байгаа мэт.

Хэжин: Юугаа хийж энэ гүн ой руу ордог юм чи! Энэ хөлөө яачихсан юм?

Хэжин найзыгаа учиргүй загнаж, гэмтсэн хөл рүү нь харцаа тусгахад бусад нь ч бас Элигийн хөл рүү харлаа.

Хусог: Сүүлд үлдсэнийг чинь мэдсэнгүй. Гэхдээ яагаад ойд үлдчихэв?

Эли: За уучлаарай. Мисү алга болсон бугуйвч олоод өг гэхээр нь буцаж явсан юм аа.

Минни: Өмнө нь бас дөнгүүлчихээд ийм тэнэг шд.

Миннигийн үгийг бүгд сонсоод гайхлаа.

Жонгүг: Өмнө нь дөнгүүлсэн гэж юу гэсэн үг үү?

Жимин: Мисү муу санаатай гэсэн үг үү?

Хэжин: Та нар мэдээгүй юм уу? Мисү чинь гаднаа гэмгүй царайлчихаад дотроо асар их муухай санаа агуулдаг охин байна лээ. Элтээр Элигийн дээр ус асгасаныг нь яана. Чичрээд ирж байгааг нь би хоёр нүдээрээ харсан. Минни ч харсан.

Юрим: За за багш нь тэр охинд анхаарал тавьж арга хэмжээ авч хэлэлцэх болохоор одоо бүгдээрээ буцацгаая. Аймар охин байна даа.

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now